А.Евсиков: Агуулахын хүрэлцээ, түгээлтийн сүлжээ шатахууны хомсдолд нөлөөлж байна
Элчин сайд Алексей Евсиков Монгол Улсад үүссэн шатахууны хомсдолыг хадгалах агуулахын хүчин чадал болон импортлогч компаниудын түгээлтийн зохион байгуулалттай холбон тайлбарлалаа.

Монгол Улсад үүсээд буй шатахууны хомсдолд хадгалах агуулахын хүчин чадал хангалтгүй, импортлогч компаниудын түгээлт, борлуулалтын сүлжээ сул байгаа нь нөлөөлж байна гэж ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков мэдэгдлээ.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 3-нд болсон “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр хоёр улсын хамтын ажиллагаа болон шатахууны нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэхдээ ийн онцолжээ.
Мөн ОХУ-ын дотоодын шатахууны зах зээлд хүндрэл үүссэн хэдий ч Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг үргэлжлүүлж байгааг дурдсан байна.
"ОХУ Монголд нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлж байна" Мөн Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд газрын тосны бүтээгдэхүүн болон нисэхийн түлш нийлүүлэх тухай хоёр хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ.
Эдгээр хэлэлцээрийн хүрээнд Монголын шатахуун импортлогч компаниуд ОХУ-аас нэг цонхны зарчмаар газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах боломж бүрдсэн байна.
Түүнчлэн Оросын төмөр зам болон Улаанбаатар төмөр замаар дамжин тээвэрлэх шатахууны ачилтад давуу эрх олгож, тэргүүн ээлжид гүйцэтгэж байгааг мэдэгдлээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





