ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс \2026.10.09\ хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав. ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусынтус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв. Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ. Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна. Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.
Холбоотой мэдээ

2027 оны Улсын нөөцийн бэлтгэл: Өвс, тэжээл, шатахуунд ₮13.1 тэрбумыг зарцуулна
Засгийн газар 2027 онд Улсын нөөц бүрдүүлэх, нөөцийн барааг сэлгэхэд 18.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн төсөлд тусгажээ. Өвс, тэжээлийн нөөцөд 8.3 тэрбум, шатахууны нөөцөд 4.

Ерөнхий сайдын чиглэлээр Улсын онцгой комисс Шуурхай хуралдаж, тарваган тахлын эрсдэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд хэлэлцэв
Ерөнхий сайдын чиглэлийн дагуу Улсын онцгой комисс хуралдаж, халдварын эрсдэлийн нөхцөл байдлыг хэлэлцэв.

Шадар сайд Н.Номтойбаяр хууль шинэчлэх асуудлыг хөндөж, мал аж ахуйн бодлогыг тоон мэдээлэлд тулгуурлуулахыг зорив
Шадар сайд Н.Номтойбаяр УОК-ын шийдвэр танилцуулахдаа мал, ан амьтны тооллого бодлогод чухал гэв Биокомбинат үйлдвэрийн тоног төхөөрөмжийн 54.3 хувь нь ашиглах боломжгүй, 1.


Нийслэлд тэгш, сондгойгоор зорчсон иргэдийн авто зам ашигласны татварыг хөнгөлөхөөр төлөвлөж байна
Нийслэлээс машины тэгш, сондгой дугаараар хязгаарлаж зорчсон үед ирэх оны зам ашигласны татвараас хасаж тооцох санал боловсруулжээ.

‘Онцгой хотхон’-ы барилгыг дуусгах гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зарлалаа
Онцгой байдлын ерөнхий газар ‘Онцгой хотхон’-ы барилгыг дуусгах гүйцэтгэгч сонгон шалгаруулж байна. Төсөл нь 5 блок, 16 давхар, 512 айлтай бөгөөд ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна.