egov.mn
Автомат

ШТС-ууд өглөөний оргил цагаар ээлж солилцохгүй

ШТС-уудын ажилтнуудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон хойшлуулахаар болжээ.

Хуваалцах
ШТС-ууд өглөөний оргил цагаар ээлж солилцохгүй

Шатахуун түгээх станцууд өглөөний оргил ачааллын үеэр ээлж солихгүй байхаар зохицуулж, ажилтнуудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон хойшлуулахаар болжээ. Ингэснээр иргэд ажил, сургуульдаа зорчдог үеэр шатахуун түгээлт тасалдаж, станцуудын гадна үүсдэг автомашины дараалал нэмэгдэхээс сэргийлэхээр тооцжээ.

Шуурхай штабын өнөөдрийн хуралдаанаар шатахууны татан авалт, нийлүүлэлт, түгээлтийн нөхцөл байдлыг хэлэлцэж, иргэдэд учирч буй хүндрэл болон замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээг тодорхойлсон байна.

Одоогоор ШТС-уудын ажилтнууд өглөөний 08:30–аас 09:00 цагийн хооронд ээлжээ хүлээлцдэг. Зарим станц энэ үеэр шатахууныг олгохоо түр зогсоосноор автомашины дараалал нэмэгдэж, өглөөний оргил үеийн замын хөдөлгөөнд нэмэлт ачаалал үүсгэж байгаа тул ийн өөрчлөхөөр шийдвэрлэжээ.

Мөн улсын хэмжээнд шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байгааг Шатахууны шуурхай штабаас мэдээлэв. Импортын татан авалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тээвэрлэлт, буулгалт, түгээлтийг эрчимжүүлж, шатахууныг шуурхай хүргэх ажлыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Microsoft CEO Сатья Наделла Windows ба Surface арга хэмжээний өмнө нийслэлийн хиймэл оюуны стратегиа хамгаалав
Бизнес

Microsoft CEO Сатья Наделла Windows ба Surface арга хэмжээний өмнө нийслэлийн хиймэл оюуны стратегиа хамгаалав

Microsoft-ын хиймэл оюуны манлайллын талаарх эргэлзээ дунд Сатья Наделла байгууллагад нэвтрүүлэх хурдыг гол гэдгийг онцлов Наделла долдугаар сарын орлогын дуудлагаар Cowork-д хэрэглээнд суурилсан…

3 мин унших
Түлшний үнийн савлагаа, аяллын эрэлт буурахгүй хэвээр байгаа нь энэ жил нислэгийн үнийг өндөр барина
Зах зээл

Түлшний үнийн савлагаа, аяллын эрэлт буурахгүй хэвээр байгаа нь энэ жил нислэгийн үнийг өндөр барина

Түлшний үнийн савлагаа, аяллын эрэлт тэсвэртэй хэвээр байгаа нь тийзийн үнэ өндөр үлдэх эрсдэл нэмэгдүүлэв АНУ-ын нисэх буудлын шалгалтаар нэвтэрсэн зорчигчдын тоо есдүгээр сарын 20 хүртэл 1% буурсан…

3 мин унших
Нью-Йорк хотын зөвлөл хиймэл оюуны эрсдэлийн талаар OpenAI, Anthropic зэрэг компанийн удирдлагыг тангарагтай мэдүүлнэ
Нийгэм

Нью-Йорк хотын зөвлөл хиймэл оюуны эрсдэлийн талаар OpenAI, Anthropic зэрэг компанийн удирдлагыг тангарагтай мэдүүлнэ

Нью-Йорк хотын зөвлөл хиймэл оюуны эрсдэлийг хэлэлцэхээр OpenAI, Anthropic тэргүүтэй лабораториудыг тангарагтай байцаана Сонсгол нь бүх 51 гишүүн оролцох 'Бүх гишүүдийн хороо'-гоор 11.

2 мин унших