egov.mn

“АЙЧИ–НАГОЯ 2026” АЗИЙН V ПАРА... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Япон Улсад зохион байгуулагдсан “Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд Монгол Улсын баг тамирчид 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт 10 медаль хүртэж, медалийн нэгдсэн дүнгээр 14 дүгээр байрт шалгарлаа.

Хуваалцах

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

“АЙЧИ–НАГОЯ 2026” АЗИЙН V ПАРА... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Япон Улсад зохион байгуулагдсан “Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд Монгол Улсын баг тамирчид 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт 10 медаль хүртэж, медалийн нэгдсэн дүнгээр 14 дүгээр байрт шалгарлаа.

Тус наадамд Монгол Улсаас 44 тамирчин, 18 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг спортын 10 төрөлд оролцож, 5 төрлөөс медаль хүртэн, нэг наадмаас авсан алтан медалийн тоогоороо түүхэн дээд амжилт тогтоолоо.

Алтан медалийг пара таеквондогийн төрөлд Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, жүдо бөхийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа, пауэрлифтингийн төрөлд Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ нар хүртэж, Азийн пара наадмын аваргаар тодорлоо.

Мөнгөн медалийг жүдо бөхийн тамирчин Т.Сувд-Эрдэнэ, хөнгөн атлетикийн тамирчид Г.Ган-Эрдэнэ, Ц.Доржзодов, байт харвааны ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ нар хүртэв.

Хүрэл медалийг пара таеквондогийн тамирчин Х.Темирбек, байт харвааны эмэгтэйчүүдийн хосын төрөлд Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нарын баг хүртлээ.

Монгол Улсын баг тамирчид өмнөх Азийн пара наадмуудад дараах амжилтыг үзүүлж байв. Үүнд:

Гуанжоу–2010 (БНХАУ): 2 мөнгө, 3 хүрэл;

Инчён–2014 (БНСУ): 2 алт, 1 мөнгө, 8 хүрэл;

Жакарта–2018 (Индонез): 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл;

Ханжоу–2022 (БНХАУ): 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль.

Ийнхүү Монгол Улсын баг тамирчид өмнөх дөрвөн наадмаас нийт 5 алтан медаль хүртэж байсан бол энэ удаагийн наадмаас 4 алтан медаль хүртэж, нэг наадамд үзүүлсэн амжилтаа шинэчлэн тогтоолоо.

Монгол Улсынхаа нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж, тэсвэр хатуужил, ур чадвар, спортын өндөр амжилтаараа бахархал төрүүлсэн пара спортын баг тамирчид, дасгалжуулагчид болон нийт хамт олонд баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ

Спорт

Кими Антонелли АНУ-ын Гран-прид түрүүлж, дэлхийн аваргын анхны цолд улам ойртлоо

2 мин уншихАвтомат
Спорт

БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

1 мин уншихАвтомат
О.Хангай нийслэлийн ойн барилдаанд түрүүллээ