egov.mn

Цацрагийн үүсгүүртэй холбоотой тусгай зөвшөөрөл www.Lisence.mn цахим системд шилжлээ

Цацрагийн үүсгүүртэй холбоотой тусгай зөвшөөрөл хүсэгчдийн анхааралд: Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 127 дугаар “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг…

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

Цацрагийн үүсгүүртэй холбоотой тусгай зөвшөөрөл www.Lisence.mn цахим системд шилжлээ

Цацрагийн үүсгүүртэй холбоотой тусгай зөвшөөрөл хүсэгчдийн анхааралд: Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 127 дугаар “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР болон СУНГАХ үйл ажиллагааг Зөвшөөрлийн нэгдсэн цахим систем (LICENSE.MN)-ээр хүлээн авч, шийдвэрлэж байна. Цаашид тусгай зөвшөөрлийн хүсэлтийг www.license.mn цахим системийн доорх хавсаргасан зөвлөмжийн дагуу холбогдох мэдээллийг бүрэн оруулж илгээнэ үү. Шаардлагатай тохиолдолд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 51-263461, 51262981 дугаарын утсаар холбогдоно уу. ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУВАГ АЖИЛЛАНА Цацрагийн үүсгүүртэй холбоотой тусгай зөвшөөрлийн хүсэлтийг License.mn цахим системээр гаргахтай холбоотой заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор 2026 оны 11 дүгээр сарын 09–13-ны өдрүүдэд өдөр бүр 10:00–12:00 цагийн хооронд цахим уулзалт зохион байгуулж, тогтмол зөвлөгөө өгч ажиллана. Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн цахим системд нэвтрэх, тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах, баримт бичиг хавсаргах болон систем ашиглах явцад тулгарч буй асуудлаа холбогдох мэргэжилтнүүдээс шууд асууж, заавар, зөвлөгөө авах боломжтой. Холбоос болон холбогдох мэдээлэл: • Тусгай зөвшөөрлийн цахим систем: https://license.mn • Зөвлөгөө өгөх хугацаа: 2026.11.09–2026.11.13 • Цаг: Өдөр бүр 10:00–12:00 • Цахим ZOOM уулзалтад нэвтрэх ID: 331 451 8745 • Нууц үг: 123456 • Холбогдох утас: 51-263461, 51-262981 АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР

Хуваалцах
Дараагийн мэдээАНУ-ын завсрын сонгуулийн дүн хиймэл оюуны салбарын ялгааг тэлэх зохицуулалтын эрсдэлийг нэмэгдүүлэв
Мэдээллийн захиалга

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

Холбоотой мэдээ

Бизнес

АНУ-ын завсрын сонгуулийн дүн хиймэл оюуны салбарын ялгааг тэлэх зохицуулалтын эрсдэлийг нэмэгдүүлэв

БизнесАвтомат

2 мин уншихАвтомат

ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бизнес

ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БизнесАвтомат

2 мин уншихАвтомат

Бизнес

E.l.f. Beauty хүлээлтийг давж, жилийн санхүүгийн төлөвөө ахиуллаа

БизнесАвтомат

2 мин уншихАвтомат

CVS Health компани хуваагдахаар төлөвлөж, энэ удаа төлөвлөгөө нь илүү хэрэгжихүйц харагдаж байна
Бизнес

CVS Health компани хуваагдахаар төлөвлөж, энэ удаа төлөвлөгөө нь илүү хэрэгжихүйц харагдаж байна

БизнесАвтомат

2 мин уншихАвтомат