"Эрүүл мэндийн ажилтны тухай" хуулийн хэлэлцүүлэг тав хоногоор хойшиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Эрүүл мэндийн ажилтны тухай" хуулийн төслийг хэлэлцэж, асуулт хариулт үргэлжлэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Эрүүл мэндийн ажилтны тухай" хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр Ардчилсан намын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авч дууссаны дараа АН-ын бүлэг завсарлага авах санал гаргасан байна.
Тус бүлэг хуулийн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, зардал болон эрүүл мэндийн салбарын тогтолцоотой холбоотой асуудлыг нягтлах шаардлагатай гэж үзжээ.
УИХ-ын дарга АН-ын бүлгийн саналыг хүлээн авч, ажлын тав хоногийн завсарлага олгов. Ингэснээр хуулийн төслийн хэлэлцүүлэг түр хойшилж байна.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар "Усны тухай" хуулийн төслийг хэлэлцэнэ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





