“Chevron”: АНУ дизель түлшний экспортыг хориглох нь нийлүүлэлтийн эрсдэлийг нэмэгдүүлнэ
АНУ дизель түлшний экспортыг хоригловол дэлхийн нийлүүлэлтийн нөхцөл байдлыг улам хүндрүүлэх эрсдэлтэйг “Chevron”-ийн гүйцэтгэх захирал Майк Вирт анхаарууллаа.

АНУ-ын газрын тосны “Chevron” компанийн гүйцэтгэх захирал Майк Вирт тус улсын Засгийн газар дизель түлшний экспортоо хориглох нь шатахууны нийлүүлэлтийг сайжруулахын оронд нөхцөл байдлыг улам хүндрүүлэх эрсдэлтэй гэдгийг мэдэгдлээ.
Тэрбээр лхагва гарагт CNBC-ийн “Squawk Box Europe” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа АНУ дэлхийн зах зээлд эрчим хүчний найдвартай нийлүүлэгч байсаар ирснийг онцолж, хүнд үед нийлүүлэлтээ үргэлжлүүлэх эсэхэд холбоотон болон түнш орнуудын дунд эргэлзээ үүсгэх нь “оновчгүй алхам” болно хэмээжээ.
Түүний байр суурь Ираны дайны улмаас дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт тасалдах эрсдэл өндөр байгаа үед гарч байна. Ормузын хоолойгоор дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн 20 орчим хувь дамждаг бөгөөд дайны улмаас тус бүсийн усан тээвэр ихээхэн доголджээ.
Сүүлийн үед Ойрх Дорнодоос нийлүүлэх газрын тосны хэмжээ нэмэгдэж, “Их долоо” бүлгийн гишүүн орнууд стратегийн нөөцөөсөө зах зээлд нийлүүлэлснээр хомсдолын болгоомжлол тодорхой хэмжээнд намжсан байна. Гэвч Саудын Араб болон Ираны дэмжлэгтэй Хуситууд харилцан довтолгоо хийж байгаа нь эрчим хүчний зах зээлийн тодорхойгүй байдлыг үргэлжлүүлж байна.
Трамп дизель түлшний татварыг түр хойшлуулав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дизель түлшний экспортыг хориглох боломжийг өмнө нь хэлэлцэж байсан ч “Их долоо” бүлгийн гишүүн орнууд дизель түлш болон газрын тосны стратегийн нөөцөө зах зээлд гаргахаар тохирсны дараа уг хувилбараас тодорхой хэмжээнд ухарчээ.
Үүний зэрэгцээ Трамп даваа гарагийн орой захирамж гаргаж, авто замын татвараас чөлөөлөгддөг улаан өнгийн дизель түлшийг ачаа тээвэр болон хөдөө аж ахуйн салбарт түр хугацаанд ашиглахыг зөвшөөрсөн. Мөн уг түлштэй холбоотой татвар төлөлтийг энэ оны эцэс хүртэл хойшлуулсан байна.
Улаан дизель түлшийг ердийн үед хөдөө аж ахуйн болон барилгын техник зэрэг нийтийн замаас гадуур ашигладаг машин механизмд хэрэглэдэг.
Газрын тосны нөөц буурчээ
Дэлхийн газрын тосны нөөц өвлийн улирлын өмнө хэр эмзэг түвшинд хүрсэн талаар асуухад Майк Вирт нөхцөл байдлыг “маш ноцтой” гэж тодорхойлов.
Түүний хэлснээр энэ оны эхэнд компаниудын арилжааны нөөц, улс орнуудын стратегийн нөөц болон далайд тээвэрлэгдэж байсан газрын тосны хэмжээ харьцангуй өндөр байжээ.
Харин сүүлийн хэдэн сарын хугацаанд компаниудын нөөц буурч, Засгийн газрууд стратегийн нөөцөөсөө зах зээлд нийлүүлсэн байна. Үүний зэрэгцээ АНУ болон Европын Холбооны хоригт байсан газрын тосны тодорхой хэсгийг нийлүүлэх боломж бүрджээ.
Вирт энэ талаар “Эдгээр нөөц бидэнд хугацаа хожих боломж олгосон ч одоо ихээхэн шавхагдсан' гэдгийг онцолж, "Нөөц мэдэгдэхүйц буурсан учраас эрчим хүчний систем шинэ доголдолд илүү эмзэг болсон” хэмээв.
Холбоотой мэдээ

Sigma Lithium-ийн хувьцаа Нью-Йоркийн зах зээлийн өмнөх арилжаанд өсөж, Бразилийн шүүх уурхайг үргэлжлүүлэх эрхийг батлав
Бразилийн давж заалдах шатны шүүх байгаль орчны зөвшөөрлийг хэвээр үлдээж, Sigma Lithium уурхайн үйл ажиллагаагаа сэргээх боломжтой боллоо. Нью-Йоркийн зах зээлийн өмнөх арилжаанд хувьцаа 5.

Тосоор халаадаг АНУ-ын өрхүүдийн өвлийн зардал огцом өсөх төлөвтэй болж, дэмжлэгийн асуудал хурцдав
АНУ-д тосоор халаадаг өрхүүд энэ өвөл түлшний төлбөр огцом өсөхөөр болж, өрхийн ачаалал нэмэгдэж байна АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн захиргаа өвлийн улиралд халаалтын тос 1 галлон нь дунджаар 5.

Ипотекийн хүү олон жилийн дээд түвшинд хүрч, дахин санхүүжилт ба худалдан авалтын эрэлт улам хөрөв
Өнгөрсөн долоо хоногт ипотекийн хүү бараг гурван жилийн дээд түвшинд хүрч, орон сууцны эрэлтийг дарлаа Mortgage Bankers Association-ийн улирлын тохируулгатай индексээр ипотекийн нийт хүсэлт 4.

Конгрессын тайланд Webull Хятадын засагтай холбоогоо бүдгэрүүлсэн хэмээн буруутгав
АНУ-ын Конгрессын хоёр намын комисс Webull-ийн Хятадтай холбоо нь санхүүгийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэнэ гэв Тайланд Webull Corporation 24.6 тэрбум ам.

Олон улсын валютын сан Францад санхүүгээ эмхэл гэж анхааруулж, бондын дарамт нэмэгдэв
Олон улсын валютын сан Францыг төсвөө эмхэлж, улс төрийн савлагаа зах зээлийн итгэлийг сулруулж буйг сануулав Францын алдагдал өнгөрсөн онд ДНБ-ий 5.

АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өсөж, хөрөнгө оруулагчид 10 жилийн дуудлага худалдаа ба Холбооны нөөцийн банкны тэмдэглэлийг хүлээлээ
АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж Лхагва гарагийн эхээр өсөж, зах зээл бодлогын дохио хүлээв Жишиг 10 жилийн өгөөж 3 суурь нэгжээр нэмэгдэж 5.307 хувь, 30 жилийнх 5.