ДИЖИТАЛ УР ЧАДВАРАА АХИУЛАХ МА... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Хиймэл оюуныг ашиглан бүтээмжээ нэмэгдүүлэх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, дижитал бүтээгдэхүүний хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зэрэг ур чадвар орчин үеийн хөдөлмөрийн зах зээлд чухал байр суурь эзлэх болжээ. Технологийн шинэчлэлтэй зэрэгцэн ажлын арга барил өөрчлөгдөж буй өнөө үед эдгээр ур чадварыг эзэмших нь мэргэжлийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаагаа үр дүнтэй зохион байгуулахад гол ач холбогдолтой юм. Энэ хүрээнд олон улсын технологийн туршлага, практик сургалт, хүрээллээ тэлэх боломжийг нэгтгэсэн Grow with Google Mongolia-ийн “Community Day 2026” арга хэмжээ 11 дүгээр сарын 21-ний өдөр Zaisan Hill Complex-д зохион байгуулагдана.
Ажлын бодит хэрэглээнд чиглэсэн мастер классууд:
Арга хэмжээний гол хэсэг нь салбартаа хэрэгцээт шинэ ур чадвар эзэмших, технологийн шийдлүүдийг ажилдаа нэвтрүүлэх сонирхолтой хүмүүст зориулсан 90 минутын мастер классууд юм. Хөтөлбөрийн хүрээнд AI, Data Analytics, Cybersecurity, UX Design, Digital Marketing болон DevFest гэсэн зургаан чиглэлээр сургалт явагдах бөгөөд оролцогчид шинэ ойлголт, арга барилтай танилцахын зэрэгцээ тэдгээрийг бодит нөхцөлд хэрхэн ашиглаж болох талаар туршлага хуримтлуулах давуу талтай аж.
Мастер класс сургалтад нэг болон хоёр чиглэлийг багцаар нь сонгох боломжтой бөгөөд нэг сургалт 100,000 төгрөг, хоёр сургалтын багц 180,000 төгрөгийн төлбөртэй байна. Мөн "Grow with Google Mongolia" хөтөлбөрийн төгсөгчдөд 50 хувийн хөнгөлөлт үйлчлэх юм. Сургалтын суудлын тоо хязгаартай тул урьдчилсан бүртгэлээр суудлаа баталгаажуулах шаардлагатай байна.
Олон улсын туршлагаас суралцах үнэ төлбөргүй үндсэн хөтөлбөр:
Арга хэмжээний үндсэн хөтөлбөр нь үнэ төлбөргүй бөгөөд олон улсын зочин илтгэгчийн илтгэл, Google-ийн экосистемийн танилцуулгаас гадна салбарынхаа мэргэжилтнүүд, экспертүүдтэй танилцаж хүрээллээ тэлэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог аж. Тодруулбал, олон улсын зочин илтгэгчээр Google компанид 12 жил ажилласан Samuel Jeanblanc оролцож, технологийн салбар дахь туршлагаасаа хуваалцахаар болжээ. Мөн ирэх оны сургалт, хөтөлбөрүүд, "Impact Challenge" болон төгсөгчдөд зориулсан "Class of 2027" хөтөлбөрийн танилцуулга болохоос гадна тус хөтөлбөрийн дөрөвдүгээр улирлын төгсөлт, батламж гардуулах ёслол зохион байгуулагдах юм.
Арга хэмжээний хүрээнд дараах 6 чиглэлийн 90 минутын практик мастер класс зохион байгуулагдана.
AI
Data Analytics
UX Design
Cybersecurity
DevFest
Digital Marketing
Дижитал эринд өрсөлдөх чадвараа ахиулах, салбарын мэргэжилтнүүдтэй танилцаж хүрээллээ тэлэх сонирхолтой хүн бүрд Grow with Google Mongolia-ийн “Community Day 2026” нээлттэй.
Арга хэмжээний үндсэн хөтөлбөр болон мастер класстwww.gwg.mnсайтаар бүртгүүлээрэй.
Өөрийн сонирхож буй чиглэлээ сонгож, бүртгүүлэх:https://www.gwg.mn/community-day
Ковер татах холбоос:https://we.tl/t-6FEkUxSKrVNHzhK6

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ