Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 орчим хувьтай байна
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын түлш, шатахууны хэрэглээний 50–аас 55 хувийг дотооддоо хангахаар тооцоолжээ.

Монгол Улсын газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 орчим хувьд хүрч, импортын техник, тоног төхөөрөмж, багц байгууламжууд үйлдвэрийн талбайд буужээ. Механик угсралтын ажил үргэлжилж, үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөснөө албаныхан онцлов.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийн анхны хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн ажлыг хурдасгаж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгчээ. Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир ахлах бөгөөд сар бүр хуралдан тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхээр болсон байна.
Санхүүжилтийг шийдвэрлэснээр бүтээн байгуулалт урагшилжээ
Албаныхны тайлбарласнаар бүтээн байгуулалт санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалан 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй үедээ саатсан аж. "Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай" хуулийг УИХ-аар батлуулж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэснээр ажил урагшилсан байна.
Мөн үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг бүрдүүлэх, газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн долоодугаар сард Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулсан.
Уг хуралдаанаар Ерөнхий сайд үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн статустай болгох асуудлыг хуулийн хүрээнд боловсруулж, 14 хоногийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг үүрэг болгосон байна.
Түүхий эд, эрчим хүч, мэргэжилтний бэлтгэлийг зэрэг хангана
Үйлдвэрийг түүхий эдээр тогтвортой хангах зорилгоор 15 байршилд газрын тосны хайгуул эхлүүлсэн байна.
Газрын тос боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг ажилтны хотхон байгуулах, “Ширээт” дэд станцын өргөтгөлийг үйлдвэрийн дулааны цахилгаан станцтай холбох, ашиглалтын эхний хоёр жилд гадаадын инженерийн баг ажиллуулах бэлтгэлд ахиц гарсныг мэдээлэв.
Дотоодын инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэж, суралцагчдыг “Боловсролын зээлийн сан”-ийн дэмжлэгт хамруулах үүргийг холбогдох сайд нарт мөн өгсөн байна.
Шатахууны импортын хамаарлыг бууруулах зорилт
Үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын түлш, шатахууны хэрэглээний 50–аас 55 хувийг хангана гэж тооцоолжээ. Ерөнхий сайд Н.Учрал шатахууны хомсдол үнийн өсөлтөд нөлөөлж байгааг онцлоод импортын хамаарлыг бууруулахын тулд бүтээн байгуулалтыг хурдасгах шаардлагатайг онцлов.
Үйлдвэр барихаас гадна бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх бэлтгэлийг эртнээс хангах хэрэгтэйг төлөөлөгчид өгүүллээ. Мөн үйлдвэр ашиглалтад орсны дараах түгээлт, тээвэрлэлт, логистикийн асуудлыг урьдчилан шийдвэрлэх шаардлагатай байгаа аж.
Холбоотой мэдээ

‘Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026’-д ‘Хүнс Комплекс’ ХХК-ийн ‘Хэлтэй царцаамаг’ онцлох шимт хүнсээр шалгарлаа
‘Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026’ дээр дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг харуулсан шалгаруулалт боллоо Нийслэл болон 21 аймгийн 530 гаруй оролцогчоос 15 номинацид шилдгүүдийг…

"Pandora" Вьетнамд $150 саяар үйлдвэр нээлээ: 7,000 орчим хүний хүчээр жилд 60 сая хүртэлх үнэт эдлэл үйлдвэрлэнэ
Үйлдвэр ашиглалтад орсноор “Pandora”-ийн нийт үйлдвэрлэлийн хүчин чадал ойролцоогоор 50 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцжээ. Энэ нь нэг улсад төвлөрсөн нийлүүлэлтийн хамаарлыг бууруулна.

Кэйтлин Кларкийн нэрийн пүүз худалдаанд гармагцаа борлуулагдаж дуусчээ
АНУ-ын спортын хувцас, гутлын “Nike” компанийн Кэйтлин Кларкт зориулсан нэрийн пүүз “Caitlin 1” худалдаанд гарснаас хойш хэдхэн цагийн дотор үндсэн сувгуудаар бараг дуусчээ.

Дональд Трамп Mesabi Metallics-ийн АНУ-ын түүхэн дэх хамгийн том гангийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг зарлана
Ерөнхийлөгч Дональд Трамп Mesabi Metallics-ийн шинэ гангийн үйлдвэрт хийх төлөвлөгөөг Цагаан ордонд зарлаж, сонгуулийн өмнөхөн үйлдвэржилтийн мөрийн хөтөлбөрийг тодотгоно.

ХАА-н салбарын урамшууллын нийт дүнд ₮349.9 тэрбумын зөрүү гарчээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш олгосон төрийн урамшууллын үр дүнг хэмжих тодорхой шалгуур холбогдох журам, шийдвэрүүдэд тусгагдаагүйг сонсголын шинжээч дүгнэв.

Дэлхийн дарсны зах зээлийн уналтыг сөрж, үйлдвэрлэлээ 10 хувиар өсгөж буй Токай
Дэлхийн дарсны экспорт 2025 онд хэмжээгээрээ 4.7 хувиар буурсан бол Унгарын Токай бүсийн үйлдвэрлэл 8-10 хувиар өсчээ.