Хятад улс дэлхийн хөгжлийг дорвитой санхүүжүүлж байгаа ч эрх мэдлийн сандал нь жижигдэж байна
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улс олон улсын хөгжлийн байгууллагуудын санхүүжилтээ 2010 оноос хойш 10 дахин өсгөжээ. Тус улс 2024 онд хөгжлийн банкнуудын санхүүжилтийг 3 тэрбум ам.

Дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг Хятад улс сүүлийн жилүүдэд олон улсын хөгжлийн санхүүжилтэд оруулж буй хувь нэмрээ эрс нэмэгдүүлсэн талаар “Global Development Center” судалгааны төвийн шинэ тайланд дурджээ.
Тухайлбал, Бээжин 2025 онд олон улсын уур амьсгалын санхүүжилтийн дэмжлэгээ 5.25 тэрбум ам.долларт хүргэсэн бол сүүлийн таван жилийн хугацаанд хөгжлийн банкнуудын хүүгүй болон хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийг 92 хувиар өсгөсөн байна. Тус тайланд ирэх долоо хоногт Бангкок хотноо болох Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны жил тутмын уулзалтын өмнө энэхүү мэдээллийг олон нийтэд ил болгожээ.
Стратегийн сонголт ба барууны орнуудын байр суурь Шинжээчдийн дүгнэж буйгаар Хятад улс санхүүжилтийн шийдвэрээ маш сонгомол байдлаар гаргаж байна. Тухайлбал, бага орлоготой орнуудад вакцин түгээх төсөл хэрэгжүүлдэг “Gavi” сангийн дэмжлэгийг 32 хувиар танасан бол НҮБ-ын сайн дурын санхүүжилтэд оролцох оролцоо бага хэвээр буй. Мөн АНУ болон өрнөдийн орнууд хөгжлийн тусламжийн төсвөө танаж байгаа энэ үед Хятад улс сул орон зайг бүрэн нөхөж чадахгүй байгаа аж.
Дэлхийн банк болон ОУВС-гийн зүгээс Хятад улсыг эдийн засгийн "хэмжээндээ тохирсон илүү том үүрэг" гүйцэтгэх хүсэлтийг удаа дараа тавьж ирсэн. Тухайлбал, Дэлхийн банкны ядуурлыг бууруулах сан болох Олон улсын хөгжлийн ассоциацид 1.5 тэрбум ам.долларын хандив өргөснөөр Хятад улс тус сангийн тав дахь том хандивлагч болжээ. Гэсэн хэдий ч тус банкны санал өгөх эрхийн хувь хэмжээ нь эдийн засгийн тооцооллоос бага хэвээр байгаа бөгөөд АНУ 16 орчим хувийн хувьцаа эзэмшиж буйн эрхийн хүрээнд аливаа улсад эдийн засгийн хориг тавих эрхээ хадгалсаар байна.
АНУ болон барууны орнууд ОУВС болон Дэлхийн банкны хувьцаа эзэмшлийн бүтцэд өөрчлөлт оруулж, Хятадад илүү олон санал өгөх эрх олгох асуудлыг түр хугацаанд түтгэлзүүлсэн. Энэхүү шийдвэрийг гаргахдаа улс орнуудын байр суурь нэгдэхгүй байгаагийн зэрэгцээ болон Хятадын санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байгааг үндэслэл болгожээ.
Хятад улс зээлдэгчээс хандивлагч болж байна Дэлхийн банкны хамгийн том зээлдэгч байсан Хятад улс өдгөө хөгжлийн банкнуудаас авах зээлээ эрс багасгажээ. Тодруулбал, тус улсын нийт зээлийн хэмжээ 2021 онд 8 тэрбум ам.доллар байсан бол 2024 онд 4.7 тэрбум ам.доллар болж буурсан байна. Мөн 2017 онд хамгийн их зээл авдаг улс байсан бол өдгөө 18 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Дэлхийн банк 2031 оноос хойш Хятад улсад олгох бүх зээлээ зогсоохоо албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
Холбоотой мэдээ

Өнөөдөр мэдвэл зохих зах зээлийн голлох үйл явдлууд
Европын холбоо Хятадаас орж ирж буй цахилгаан болон хайбрид автомашины экспортыг сайн дураараа бууруулахыг шаардсан ч Бээжин уг хүсэлтийг шууд няцаалаа.

Хөрөнгө оруулагчид Санаэ Такаичигийн Засгийн газраас бодлогын амлалт бус үр дүн хүлээж байна
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн засаг захиргаа төсвөө тэлэх бодлогоосоо татгалзаж, санхүүгийн сахилга батыг хангах амлалт өгсөн нь хөрөнгө оруулагчдын зүгээс эргэлзээтэй тулгарч байна.

"TSMC"-ийн орлого есдүгээр сард 55 хувиар өслөө
Дэлхийн хамгийн том хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Taiwan Semiconductor Manufacturing Co” компани есдүгээр сард 511.86 тэрбум шинэ тайвань доллар буюу 16.03 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлжээ.

Шулам, чөтгөрүүд нь ч зугтаам “аймаар” үнэтэй амттан: Хэллоуин хэрэглэгчдийн халаасыг "хоослохоор" ирлээ
Какаоны түүхий эдийн ханш буурсан ч өмнөх жилүүдийн огцом өсөлт дэлгүүрийн лангуун дээрх шоколад, амттаны үнэд бүрэн шингэснээр энэ жилийн Сүнсний баяраар чихрийн үнэ 7-9 хувиаар нэмэгдэхээр байна.

Японы хэрэглэгчид үнийн өсөлтөөс үүдэн гэртээ хооллох нь нэмэгджээ
Японы хэрэглэгчдийн 62.1 хувь нь гадуур хооллохоо багасгаж, гэртээ хооллох нь нэмэгдсэн гэж “Tiger Corporation”-ийн судалгаанд хариулжээ.

Ойрхи Дорнодын хурцадмал байдал гүнзгийрч, газрын тосны үнэ өсөв
Ойрхи Дорнодын хурцадмал байдал даамжирч, нийлүүлэлтийн эрсдэлийн айдас газрын тосны үнийг дээш татав.