"TSMC"-ийн орлого есдүгээр сард 55 хувиар өслөө
Дэлхийн хамгийн том хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Taiwan Semiconductor Manufacturing Co” компани есдүгээр сард 511.86 тэрбум шинэ тайвань доллар буюу 16.03 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлжээ.

Хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч Тайванийн “TSMC” компанийн орлого есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 54.6 хувиар өсч, 511.86 тэрбум шинэ тайвань доллар буюу 16.03 тэрбум ам.долларт хүрсэн тухай тус компани мэдээллээ. Харин наймдугаар сартай харьцуулахад орлого 0.6 хувиар ялимгүй буурсан үзүүлэлт гарчээ.
Ингэснээр компанийн нийт орлого энэ оны гуравдугаар улиралд 1.49 их наяд шинэ тайвань долларт дөхсөн байна. Санхүүгийн тайлангаа зарлахаас өмнөх арилжаагаар “TSMC”-ийн хувьцааны ханш 1.35 хувийн уналттай хаагджээ.
"Apple" болон "Nvidia" компаниудыг бүтээгдэхүүнээр хангадаг “TSMC” нь хиймэл оюуны дэвшилтэт чипийн өсөн нэмэгдэж буй эрэлтээс хамгийн их ашиг хүртэж буй тоглогчдын нэг юм. Тус компани есдүгээр сард илүү нарийн технологитой чип үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай “ASML”-ийн “High NA EUV” литографийн машин механизмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болсноо зарласан юм. Ингэснээр “Samsung Electronics” компанитай зэрэгцэн дэвшилтэт технологи нутагшуулах алхмыг хийж байна.
Хөрөнгө оруулагчид болон зах зээл ажиглагчдын анхаарлыг татаж буй тус компанийн гуравдугаар улирлын санхүүгийн дэлгэрэнгүй тайлан ирэх долоо хоногт олон нийтэд ил болох юм.
Холбоотой мэдээ

Өнөөдөр мэдвэл зохих зах зээлийн голлох үйл явдлууд
Европын холбоо Хятадаас орж ирж буй цахилгаан болон хайбрид автомашины экспортыг сайн дураараа бууруулахыг шаардсан ч Бээжин уг хүсэлтийг шууд няцаалаа.

Хятад улс дэлхийн хөгжлийг дорвитой санхүүжүүлж байгаа ч эрх мэдлийн сандал нь жижигдэж байна
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улс олон улсын хөгжлийн байгууллагуудын санхүүжилтээ 2010 оноос хойш 10 дахин өсгөжээ. Тус улс 2024 онд хөгжлийн банкнуудын санхүүжилтийг 3 тэрбум ам.

Хөрөнгө оруулагчид Санаэ Такаичигийн Засгийн газраас бодлогын амлалт бус үр дүн хүлээж байна
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн засаг захиргаа төсвөө тэлэх бодлогоосоо татгалзаж, санхүүгийн сахилга батыг хангах амлалт өгсөн нь хөрөнгө оруулагчдын зүгээс эргэлзээтэй тулгарч байна.

Шулам, чөтгөрүүд нь ч зугтаам “аймаар” үнэтэй амттан: Хэллоуин хэрэглэгчдийн халаасыг "хоослохоор" ирлээ
Какаоны түүхий эдийн ханш буурсан ч өмнөх жилүүдийн огцом өсөлт дэлгүүрийн лангуун дээрх шоколад, амттаны үнэд бүрэн шингэснээр энэ жилийн Сүнсний баяраар чихрийн үнэ 7-9 хувиаар нэмэгдэхээр байна.

Японы хэрэглэгчид үнийн өсөлтөөс үүдэн гэртээ хооллох нь нэмэгджээ
Японы хэрэглэгчдийн 62.1 хувь нь гадуур хооллохоо багасгаж, гэртээ хооллох нь нэмэгдсэн гэж “Tiger Corporation”-ийн судалгаанд хариулжээ.

Ойрхи Дорнодын хурцадмал байдал гүнзгийрч, газрын тосны үнэ өсөв
Ойрхи Дорнодын хурцадмал байдал даамжирч, нийлүүлэлтийн эрсдэлийн айдас газрын тосны үнийг дээш татав.