Өнөөдөр мэдвэл зохих зах зээлийн голлох үйл явдлууд
Европын холбоо Хятадаас орж ирж буй цахилгаан болон хайбрид автомашины экспортыг сайн дураараа бууруулахыг шаардсан ч Бээжин уг хүсэлтийг шууд няцаалаа.

Европын холбооны Худалдааны асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Марош Шефчович Бээжин хотноо айлчилж, тус улсын албаны хүмүүстэй хэлэлцээ хийж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Европийн зах зээлд нийлүүлэгдэж буй хайбрид автомашины экспортыг сайн дураараа бууруулахыг Европ шаардсан ч Бээжин уг хүсэлтээс шууд татгалзжээ.
Түүнчлэн Европын холбоо болон Хятадын худалдааны ашгийн зөрүү өссөөрбайгаа нь хоёр талын маргааны бас нэгэн гол цэг болж байна. Тухайлбал, Герман болон Франц улсууд худалдааны тэнцвэргүй байдлыг шийдвэрлэх зорилгоор хамгийн сүүлийн арга хэмжээ болох худалдааны шинэ арга хэрэгсэл боловсруулахыг Брюссельд уриалжээ.
Бондын зах зээл болон хувьцааны арилжаа АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өсөлттэй байсан өндөр түвшнээсээ буурлаа. Тодруулбал, АНУ-ын Сангийн яам 39 тэрбум ам.долларын үнийн дүнтэй 10 жилийн хугацаатай бондыг амжилттай арилжаалсан бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс эрэлт өндөр байсныг шинжээчид онцолжээ.
Гэсэн хэдий ч Америкийн хувьцааны зах зээл пүрэв гарагийн арилжаагаар улаан бүсэд буюу уналттай нээгдэхээр байгаа бол фьючерсүүд тогтвортой төвшинд нээгдэхээр байна.
Франц дахь төсвийн болон улс төрийн сорилт Францын Ерөнхий сайд Себастьян Лекорню лхагва гарагийн орой иргэддээ хандан үг хэлж, хоёр долоо хоногоос илүү хугацаанд үргэлжилж буй оюутны эсэргүүцлийн хөдөлгөөнийг тайвшруулахыг зорьжээ. Тэрбээр оюутнуудын дэвшүүлсэн шаардлагыг судлахаа амлаж, бодит, шуурхай бөгөөд санхүүжилт нь бүрэн шийдвэрлэгдсэн хариу өгөхийг хүсч буйгаа илэрхийлэв.
Франц улс ойрын долоо хоногуудад төсөв болон зарцуулалтын хүндхэн хэлэлцээртэй тулгарах төлөвтэй байгаа бөгөөд энэхүү тодорхой бус байдал нь Францын Засгийн газрын бондын өгөөжийг сүүлийн олон жилийн дээд түвшинд хүргэжээ.
Компанийн санхүүгийн болон технологийн салбарын мэдээ Үүний зэрэгцээ Их Британийн жижиглэн худалдааны салбарын нөхцөл байдлыг илтгэх гол үзүүлэлт болсон “Tesco” компани хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компани зуны турш хэт халалт болсон нь салбарын борлуулалтад сөргөөр нөлөөлсөн хэдий ч эхний хагас жилийн орлого 6.5 хувиар өссөнөөр жилийн ашгийн төлөвөө өсгөхөөр болсноо зарлав.
Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын технологийн аварга “Samsung” компани гуравдугаар улирлын цэвэр ашиг нь 80 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоохоор таамаглаж байна.
Мөн өнөөдөр технологи, шинжлэх ухааны салбарт онцлох үйл явдал болох бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп салбартаа тэргүүлэгч томоохон эрхмүүдэд үндэсний медаль гардуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Илон Маск, Женсен Хуанг, Сатя Наделла нар энэхүү хүндтэй шагналыг хүртэхээр байгаа юм.
Холбоотой мэдээ

Хятад улс дэлхийн хөгжлийг дорвитой санхүүжүүлж байгаа ч эрх мэдлийн сандал нь жижигдэж байна
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улс олон улсын хөгжлийн байгууллагуудын санхүүжилтээ 2010 оноос хойш 10 дахин өсгөжээ. Тус улс 2024 онд хөгжлийн банкнуудын санхүүжилтийг 3 тэрбум ам.

Хөрөнгө оруулагчид Санаэ Такаичигийн Засгийн газраас бодлогын амлалт бус үр дүн хүлээж байна
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн засаг захиргаа төсвөө тэлэх бодлогоосоо татгалзаж, санхүүгийн сахилга батыг хангах амлалт өгсөн нь хөрөнгө оруулагчдын зүгээс эргэлзээтэй тулгарч байна.

"TSMC"-ийн орлого есдүгээр сард 55 хувиар өслөө
Дэлхийн хамгийн том хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Taiwan Semiconductor Manufacturing Co” компани есдүгээр сард 511.86 тэрбум шинэ тайвань доллар буюу 16.03 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлжээ.

Шулам, чөтгөрүүд нь ч зугтаам “аймаар” үнэтэй амттан: Хэллоуин хэрэглэгчдийн халаасыг "хоослохоор" ирлээ
Какаоны түүхий эдийн ханш буурсан ч өмнөх жилүүдийн огцом өсөлт дэлгүүрийн лангуун дээрх шоколад, амттаны үнэд бүрэн шингэснээр энэ жилийн Сүнсний баяраар чихрийн үнэ 7-9 хувиаар нэмэгдэхээр байна.

Японы хэрэглэгчид үнийн өсөлтөөс үүдэн гэртээ хооллох нь нэмэгджээ
Японы хэрэглэгчдийн 62.1 хувь нь гадуур хооллохоо багасгаж, гэртээ хооллох нь нэмэгдсэн гэж “Tiger Corporation”-ийн судалгаанд хариулжээ.

Ойрхи Дорнодын хурцадмал байдал гүнзгийрч, газрын тосны үнэ өсөв
Ойрхи Дорнодын хурцадмал байдал даамжирч, нийлүүлэлтийн эрсдэлийн айдас газрын тосны үнийг дээш татав.