"Pandora" Вьетнамд $150 саяар үйлдвэр нээлээ: 7,000 орчим хүний хүчээр жилд 60 сая хүртэлх үнэт эдлэл үйлдвэрлэнэ
Үйлдвэр ашиглалтад орсноор “Pandora”-ийн нийт үйлдвэрлэлийн хүчин чадал ойролцоогоор 50 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцжээ. Энэ нь нэг улсад төвлөрсөн нийлүүлэлтийн хамаарлыг бууруулна.

Данийн үнэт эдлэлийн “Pandora” компани Вьетнамын Хо Ши Мин хотын захад 150 сая ам.долларын үйлдвэрлэлийн байгууламжаа нээлээ. Тайландаас гаднах тус компанийн анхны үйлдвэрлэлийн талбай болсон уг үйлдвэр нийлүүлэлтийн сүлжээг газарзүйн хувьд төрөлжүүлэх стратегийн нэг хэсэг болж байна.
Шинэ үйлдвэр бүрэн хүчин чадалдаа хүрвэл 7,000 орчим хүнийг ажиллуулж, жилд 60 сая хүртэлх үнэт эдлэл үйлдвэрлэх боломжтой гэж компани мэдээлэв. Үүний үр дүнд “Pandora”-ийн нийт үйлдвэрлэлийн хүчин чадал ойролцоогоор 50 хувиар нэмэгдэх юм.
Тус компани үйлдвэрлэлийнхээ дийлэнхийг Тайландад төвлөрүүлж ирсэн. Вьетнам дахь шинэ бааз нь үйлдвэрлэлийн тасалдал үүсэх үед нэг улсаас хэт хамаарах эрсдэлийг бууруулахаас гадна эрэлт нэмэгдэх үед бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хурдан тэлэх боломж бүрдүүлнэ.
Азийн зах зээл өсөлт хүлээж байна
“Pandora” Азийн зах зээлд цаашид өсөх томоохон боломж байгаа гэж үзжээ. Компанийн гүйцэтгэх захирал Берта де Паблос-Барбие бүс нутгийн төлөвийг эерэгээр үнэлж, өсөлт эргэн сэргэж эхэлснийг онцлов.
“Бид ирээдүйн өсөлтөд шаардлагатай хүчин чадлыг өнөөдөр мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна” гэж де Паблос-Барбие хэлэв.
Жилд 60 сая хүртэлх бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал нь “Pandora”-д Азийн эрэлт нэмэгдэх үед нийлүүлэлтээ богино хугацаанд өсгөх боломж олгоно. Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн хоёр дахь томоохон төвтэй болсноор нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг сайжруулах нөхцөл бүрдэж байна.
Дахин боловсруулсан материалын хэрэглээг нэмэгдүүлнэ
“Pandora” үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлэхийн зэрэгцээ лабораторид ургуулсан алмааз болон дахин боловсруулсан металлын хэрэглээг нэмэгдүүлж байгаа аж.
Де Паблос-Барбие хэрэглэгчдийн худалдан авах шийдвэрт тогтвортой байдал чухал шалгуур болж байгааг онцлов. Иймээс тус компани үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхээс гадна бүтээгдэхүүндээ ашиглах материалын сонголтыг хэрэглэгчдийн өөрчлөгдөж буй эрэлттэй уялдуулж байна.
Холбоотой мэдээ

Кэйтлин Кларкийн нэрийн пүүз худалдаанд гармагцаа борлуулагдаж дуусчээ
АНУ-ын спортын хувцас, гутлын “Nike” компанийн Кэйтлин Кларкт зориулсан нэрийн пүүз “Caitlin 1” худалдаанд гарснаас хойш хэдхэн цагийн дотор үндсэн сувгуудаар бараг дуусчээ.

Дональд Трамп Mesabi Metallics-ийн АНУ-ын түүхэн дэх хамгийн том гангийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг зарлана
Ерөнхийлөгч Дональд Трамп Mesabi Metallics-ийн шинэ гангийн үйлдвэрт хийх төлөвлөгөөг Цагаан ордонд зарлаж, сонгуулийн өмнөхөн үйлдвэржилтийн мөрийн хөтөлбөрийг тодотгоно.

ХАА-н салбарын урамшууллын нийт дүнд ₮349.9 тэрбумын зөрүү гарчээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш олгосон төрийн урамшууллын үр дүнг хэмжих тодорхой шалгуур холбогдох журам, шийдвэрүүдэд тусгагдаагүйг сонсголын шинжээч дүгнэв.

Дэлхийн дарсны зах зээлийн уналтыг сөрж, үйлдвэрлэлээ 10 хувиар өсгөж буй Токай
Дэлхийн дарсны экспорт 2025 онд хэмжээгээрээ 4.7 хувиар буурсан бол Унгарын Токай бүсийн үйлдвэрлэл 8-10 хувиар өсчээ.

Улаанбаатар-Хвасон хотууд үйлдвэрлэл, аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Хвасон хотод “Samsung Electronics”, “Hyundai”, “Kia” зэрэг томоохон үйлдвэрлэгчээс гадна олон жижиг, дунд үйлдвэр төвлөрдөг.

“Эмээлт” эко парк ашиглалтад орсноор ₮1.7 их наядын орлого бүрдүүлнэ гэж тооцжээ
539 га талбайд байгуулах “Эмээлт” эко аж үйлдвэрийн парк бүрэн хөгжсөнөөр нийт 1.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж, 5,600 гаруй тогтвортой ажлын байр бий болгохоор тооцжээ. Паркийн дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжид нийт 224.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Төсөл хэрэгжсэнээр жилд 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, оруулсан хөрөнгийг 6.7 жилийн хугацаанд нөхөх боломжтой.