Хөх хотын Шэнлэ олон улсын нисэх буудал ашиглалтад орлоо
Өвөр Монголын анхны 4F зэрэглэлийн нисэх буудал Цагаан суврага буудлын бүх нислэгийг хүлээн авлаа. Шинэ буудал хоёр зэрэгцээ хөөрөх зурвас, 130 онгоцны зогсоолтой.

Өвөр Монголын Өөртөө засах орны анхны 4F зэрэглэлийн нисэх буудал болох Хөх хотын Шэнлэ олон улсын нисэх буудал 11 дүгээр сарын 26-нд албан ёсоор ашиглалтад орлоо. «Синьхуа» агентлагийн мэдээлснээр шинэ буудал Хөх хотын Цагаан суврага олон улсын нисэх буудлын иргэний агаарын тээврийн бүх үйлчилгээг хүлээн авч, хуучин буудал мөн өдөр үйл ажиллагаагаа зогсоожээ.
China Daily-гийн мэдээлснээр Хорингэр шянд байрлах шинэ буудал 3,800 болон 3,400 метрийн урттай хоёр зэрэгцээ хөөрөх зурвас, 320,000 метр квадрат талбай бүхий терминал, 130 онгоцны зогсоолтой. Буудлыг бүсийн нисэхийн төв, Бээжин-Тяньжин-Хэбэйн бүсийн нисэх буудлуудын гол нөөц буудал, «Бүс ба Зам» санаачилгыг дэмжих тээврийн чухал зангилаа байхаар төлөвлөсөн байна.
«Синьхуа»-гийн нийтэлсэн гэрэл зургуудад шинэ буудлаас анхны нислэг хөөрч, анхны ирж буй онгоцыг усан хаалгаар угтсан агшин харагдаж байна. «Эйр Чайна» компани шинэ буудал руу шилжих ажлыг бүрэн хангаж ажилласнаа мэдэгджээ.
Хөх хот бол Монголтой хил залгаа Өвөр Монголын нийслэл бөгөөд шинэ буудлын нээлтийн тухай мэдээ Монголын X хэрэглэгчдийн дунд ч тархаж, зарим нь үүнийг Монголын нисэх буудлын бүтээн байгуулалттай харьцуулан бичиж байв.
Хөх хотын шинэ онгоцны буудал нээгдлээ. Нэг дор 65 онгоцонд үйлчилж жилд 38 сая зорчигч авах хүчин чадалтай тул Бээжингийн нөөц буудал болж чадна. 22 тэрбум юань буюу $3 тэрбумаар босчээ. Манай аймгийн төвийн буудал $1 тэрбум, дахин $1 тэрбумаар өргөтгөөд 5.2 сая болно. 😏
2 хариултыг X дээр унших2026 оны 11-р сарын 26-ны өдөр , Хөх хотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудал албан ёсоор ашиглалтад орж, Цагаан суварга олон улсын нисэх буудал энэ өдөр үйл ажиллагаагаа зогсоосон байна. Өнөөдрөөс эхлэн Хөх хотын бүх нислэг Шэнлэ олон улсын нисэх буудлаас үйлдэгдэх боллоо.
X дээр үзэхЭх сурвалж: «Синьхуа», China Daily, Жэньминь жибао
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





