Хятадын “Luckin Coffee” брэнд Персийн буланд бизнесээ тэлэхээр судалж байна
Хятадын кофены сүлжээ “Luckin Coffee” Персийн булангийн орнуудад үйл ажиллагаагаа тэлэх боломжийг дахин судалж эхэлжээ.

Хятадын кофены сүлжээ “Luckin Coffee” Персийн булангийн орнуудад үйл ажиллагаагаа тэлэх боломжийг дахин судалж эхэлжээ. Тус компанийн хяналтын багцыг эзэмшдэг Бээжинд төвтэй хувийн хөрөнгө оруулалтын “Centurium Capital”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал бөгөөд “Luckin Coffee”-ийн ТУЗ-ийн дарга Дэвид Ли энэ талаар даваа гарагт CNBC-д ярьсан ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр энэ талаар “Одоогоор бид бусад зах зээлийг судалж байгаа бөгөөд Персийн булангийн орнууд зэрэг бүс нутагт нэвтрэх боломжийг авч үзэж байна” хэмээв. Абу Дабигийн 385 тэрбум ам.долларын хөрөнгөтэй төрийн баялгийн “Mubadala” сан есдүгээр сарын эхээр “Centurium Capital”-тай хамтран “Luckin Coffee”-д нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр компанийн шууд хөрөнгө оруулагч болжээ. Хоёр тал одоогоор тус бүр хэдий хэмжээний хувь эзэмшиж буйгаа мэдээлээгүй байна.
Персийн булангийн кофены эрэлт “Luckin Coffee”-ийн гүйцэтгэх захирал Гуо Жиньигийн CNBC-д өгсөн ярилцлагаас үзвэл Персийн булангийн зах зээлийн гол давуу тал нь кофены тогтвортой, давтамж өндөртэй хэрэглээ юм. Үүний зэрэгцээ сахар багатай, эрүүл мэндэд чиглэсэн ундааны эрэлт нэмэгдэж буйг компани боломж гэж харж байна. “Luckin Coffee” Ойрх Дорнод болон Энэтхэгийн зах зээлд шинэ салбар нээх төлөвлөгөөг анх 2019 онд танилцуулж байсан ч хэрэгжүүлээгүй юм. Үүний дараа компанийн хуучин удирдлагууд хэдэн зуун сая ам.долларын борлуулалтыг зохиомлоор бүртгэсэн нь ил болсноор “Luckin Coffee” Nasdaq биржийн бүртгэлээс хасагдсан юм. Гэсэн хэдий ч “Centurium Capital”-ийн дэмжлэгтэйгээр бизнесээ сэргээсэн “Luckin Coffee” борлуулалтаараа АНУ-ын кофе, ундааны “Starbucks” сүлжээг давж, Хятадын хамгийн том кофены сүлжээ болсон байна.
Хятадын зах зээл өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байна “Luckin Coffee” эх газрын Хятад болон Хонконгт нийлээд 36,000 гаруй салбартай. Харин гадаад зах зээлд Малайзад 150, Сингапурт 100 салбар ажиллуулж байгаа бол АНУ-ын зах зээлд бизнесээ эхлүүлснээс хойш нэг орчим жилийн хугацаанд Нью-Йорк хотноо 23 салбар нээжээ. Компанийн орлого хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 28.5 хувиар өсч, 15.9 тэрбум юань буюу 2.34 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин сарын дундаж худалдан авагчдын тоо 23 хувиар нэмэгдэж, 112.7 саяд хүрсэн бол улирлын хугацаанд цэвэр дүнгээр 2,714 шинэ салбар нээжээ. Компанийн өсөлт томоохон хөрөнгө оруулагчдын сонирхлыг мөн татаж байгаа юм. Тухайлбал Сингапурын төрийн өмчит хөрөнгө оруулалтын “Temasek” компани тавдугаар сард “Luckin Coffee”-ийн 6.4 хувийг эзэмшиж буйгаа мэдээлсэн. Дашрамд дурдахад биржийн бус зах зээлд арилжаалагдаж буй “Luckin Coffee”-ийн зах зээлийн нийт үнэлгээ одоогоор 9.6 тэрбум ам.доллар орчим байна. Тус компани АНУ-ын үндсэн биржид хувьцаагаа дахин бүртгүүлэх үйл явцыг үргэлжлүүлж байгаа ч Хятадын зохицуулагчдын зөвшөөрөл шаардлагатай бөгөөд тодорхой хугацаа зарлаагүй байна.
Холбоотой мэдээ

AMD World Labs-ийг авах тохиролцоонд хүрч, хиймэл оюун судалгааны чадавхаа огцом тэллээ
AMD World Labs-ийг худалдан авах гэрээнд орсноор хиймэл оюун судалгаанд хамгийн томоохон алхмаа хийлээ Сан-Францискод суурилсан тус лабораторийг 8.2 тэрбум ам.

Nvidia Hugging Face-ийг авахын өмнө OpenAI хөрөнгө оруулахыг оролдсон нь хиймэл оюуны өрсөлдөөнийг хурцатгалаа
Nvidia Hugging Face-ийг авахаар тохирохоос өмнө OpenAI хөрөнгө оруулахыг оролдсон нь салбарын өрсөлдөөн ширүүссэнийг харууллаа Nvidia 9-р сарын 3-нд Hugging Face-ийг ойролцоогоор 13 тэрбум ам.

АНУ-ын Татварын алба Joseph Velli-г Trump Accounts-ыг хэрэгжүүлэх ахлах зөвлөхөөр авчээ
АНУ-ын Татварын алба Trump Accounts-ыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, Joseph Velli-г удирдлагын багтаа нэгтгэлээ Тус алба гүйцэтгэх захирал Frank Bisignano-д зөвлөхөөр Velli-г авч, 18-аас доош…

Disney-ийн өмнөх гүйцэтгэх захирал Боб Чапек дурсамж номоо бичсэн шалтгаанаа тайлбарлав
Disney-ийн өмнөх гүйцэтгэх захирал Боб Чапек дурсамж номоороо өөрийн байр суурийг ил гаргаж, маргаанд хариу өгөв.

MongoDB-ийн гүйцэтгэх захирал Си Жэй Десай Meta Platforms-д шилжин, шинэ аж ахуйн платформыг удирдана
MongoDB-ийн гүйцэтгэх захирал Си Жэй Десай Meta Platforms-д очиж, байгууллагын платформ хариуцсан захирлаар ажиллана Тэр Meta Platforms-ийн гүйцэтгэх захирал Марк Зукербергт шууд тайлагнаж,…

Whole Foods-ийг Amazon-д зарсан Жон Маки Лос Анжелест Love.Life-ээр дахин гараагаа эхлүүлэв
Whole Foods-ийн үүсгэн байгуулагч Жон Маки Amazon-д бизнесээ зарсныхаа дараа шинэ эрүүл мэндийн клуб нээж, удаан өсөлттэй тулгарав Тэр 2017 онд Whole Foods-ийг 13.7 тэрбум ам.