Танил киног шинэ өнцгөөс: “MoniDrama” богино тайлбар контент хүргэж эхэллээ
Бид багадаа үзэж өссөн киноныхоо дүр, үйл явдал, алдартай хэсгийг олон жилийн дараа ч санадаг.

Бид багадаа үзэж өссөн киноныхоо дүр, үйл явдал, алдартай хэсгийг олон жилийн дараа ч санадаг. Харин тухайн бүтээл яг юу өгүүлэхийг зорьсон, дүрүүдийн шийдвэр ямар утгатай байсныг төдийлөн анзаараагүй өнгөрсөн байх нь бий.
Тэгвэл богино бичлэгийн формат давамгайлсан цахим орчин нь бидний танил бүтээлийг эргэн харах шинэ суваг болж байна. “Snapchat”, “Omnicom Media”, “Ipsos”-ийн энэ онд АНУ-ын 13-44 насны 1,188 кино үзэгчийг хамруулсан судалгаагаар хэрэглэгчдийн кинотой танилцах үйл явц трейлерээс гадна кинотой холбоотой цахим орчин дахь богино бичлэг, контент бүтээгчдийн реакц, цахим хэлэлцүүлгээс эхлэх хандлага нэмэгджээ.
Үүнтэй зэрэгцэн өмнөх үеийн кинонууд ч богино контентоор дамжин шинэ үзэгчидтэй уулзаж байна. Тухайлбал, Энэтхэгт 1970-1990-ээд оны кинонуудыг залуу үзэгчид TikTok, Instagram-ийн богино бичлэг болон киноны тухай цахим хэлэлцүүлгээр дамжуулан дахин нээж байгааг “Ultra Media OTT Insights Report 2025” тайланд онцолжээ.
Харин Монголд энэхүү форматыг “MoniChat” аппликейшний “MoniDrama” хэсэг ашиглаж эхэлсэн байна. Хятадын богино драмыг Монгол хэлээр хүргэж буй тус хэсэгт монгол үзэгчдийн мэддэг киноны үйл явдал, цаад санааг богино хэмжээнд тайлбарлан таниулах контент нэмэгджээ.
Ийнхүү богино контент зөвхөн шинэ бүтээл үзүүлэхээс гадна үзэгчдийн хэдийн мэдэх киног өөр өнцгөөс дахин таних нэг хэлбэр болж байна.
Холбоотой мэдээ

Sony-гийн өрсөлдөөнд гоо сайхны брэнд хөгжмийн продюсер болж орж ирлээ
E.l.f. Beauty залуу хэрэглэгчдийг татахын тулд энтертайнмент, худалдааг хослуулсан хөгжмийн контентоо өргөтгөлөө.

Stray Kids Грэммийн шагналд бүтээлээ нэр дэвшүүлэхээс татгалзсанаа мэдэгдэж, шинэ ангиллын маргааныг хурцатгав
Stray Kids 2027 оны Грэммийн шагналд оролцохоос татгалзсанаа мэдэгдэж, шинэ ангиллын маргааныг сөхөв JYP Entertainment нь 'Грэммийн шагналд Stray Kids бүтээлээ нэр дэвшүүлэхгүй' гэж мэдэгдсэн, нэр…

Холливудад хувийн хөрөнгө оруулалт эрчимжиж, бие даасан киноны санхүүжилтийн тогтолцоо шинэчлэгдэж байна
Холливудад хувийн хөрөнгө оруулагчид идэвхжиж, бие даасан киноны боломж нэмэгдэх төлөв тодорлоо Camelback Productions 'Prima Facie.

Жэй-Зигийн хөрөнгө оруулалтын компани Рианнагийн “Fenty Beauty”-ийн 50 хувийг худалдан авч магадгүй
Jay-Z-ийн хамтран байгуулсан Marcy Pen Capital Partners Fenty Beauty-ийн 50 хувийг худалдан авах хэлцэлд ойртжээ. Худалдах гэж буй хувийг Францын тансаг хэрэглээний LVMH эзэмшдэг.

Тоглоом, мөрийтэй тоглоомын салбарын тэргүүнүүд нэгдэл хэлцэл ба шинэ төслүүдийн явцыг онцлов
MGM Resorts International People Inc.-ийг авах боломжоо нээлттэй орхиж, салбарын дахин зохион байгуулалт идэвхжив гэв Caesars Entertainment 17.6 тэрбум ам.

Paramount Skydance-ийн Эллисоны студийн нэгдлийн зам нээгдэж, кино театруудад тогтмол шинэ гаргалт амлав
Paramount Skydance Warner Bros. Discovery-ийг худалдан авах хэлцэл урагшилж, театруудад тогтмол кино нийлүүлнэ гэж амлалаа.