egov.mn
Дэд бүтэцАвтомат

Туул гол дагуу үүссэн 1.1 сая тонн хогийг цэвэрлэхэд ₮9.5 тэрбум шаардлагатай

Сонгинохайрхан дүүргийн Нисэх, Сонсголон орчимд Туул гол дагуу 38.7 га талбайг хамарсан 1.1 сая тонн орчим хогийн цэг үүсчээ. Талбайг цэвэрлэх зардлыг хог хаясан компаниудаар төлүүлэх тухай нийслэлийн удирдлага онцоллоо. Талбайг цэвэрлэж, ариутгасны дараа камержуулахын зэрэгцээ цэцэрлэгт хүрээлэн байгуулах, авто зам тавих боломжийг судалж байна.

Хуваалцах
Туул гол дагуу үүссэн 1.1 сая тонн хогийг цэвэрлэхэд ₮9.5 тэрбум шаардлагатай

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул гол дагуух Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайг хамарсан 1.1 сая тонн орчим хогийн цэг бий болсныг нийслэлийн удирдлагууд мэдээллээ.

Уг талбайд голчлон барилгын хог хаягдал хуримтлагдаж, 2010 оноос хойш хог асгаж эхэлсэн гэх мэдээлэл ч байна. Голын ай сав болон ундны усны эх үүсвэр орчимд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, хөрсний болон ундны усны бохирдлын түвшинг лабораторийн шинжилгээгээр тогтоохоор болжээ.

Хотын дарга Б.Пүрэвдагвын мэдээлснээр одоогоор хог хаясан есөн компанийн мэдээлэл ирээд байгаа аж. Эдгээр компанид "Усны тухай", "Газрын тухай", "Байгаль орчны тухай" болон "Хог хаягдлын тухай" хуулийн хүрээнд хариуцлага тооцож, цэвэрлэгээ, тээвэрлэлтийн зардлыг төлүүлэхээр төлөвлөжээ.

Шаардлагатай тохиолдолд компаниудын зөвшөөрлийг цуцалж, Туул гол дагуу том оврын автомашин нэвтрүүлэхгүй байх зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай албаныхан тайлбарлалаа.

Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан нэг сая гаруй тонн хогийг Морингийн давааны хогийн цэг рүү тээвэрлэхэд 9.5 тэрбум орчим төгрөгийн зардал гарах урьдчилсан тооцоо гарчээ.

Хогийг бүрэн цэвэрлэсний дараа талбайд ариутгал хийж, дахин хууль бусаар хог хаяхаас сэргийлэн камержуулах юм байна. Мөн тухайн хэсэгт иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах, авто зам тавих хувилбарыг хэлэлцэж байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Нисэхийн үерийн хамгаалалтын байгууламжийг өргөтгөж, авто замын доорх хоолойг шинэчилж байна
Дэд бүтэц

Нисэхийн үерийн хамгаалалтын байгууламжийг өргөтгөж, авто замын доорх хоолойг шинэчилж байна

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд Нисэхийн үерийн хамгаалалтын байгууламжийг шинэчилж байгаа учраас авто замын хөдөлгөөнийг түр хаагаад байна. Авто зам доорх хуучин хоёр хос хоолойг илүү том хэмжээтэй дөрвөн хос хоолойгоор сольж, Жаргалантын ам болон Нисэх орчмын үерийн ус зайлуулах хүчин чадлыг нэмэгдүүлж байна. “Геодези, усны барилга, байгууламжийн газар”-ын баг есдүгээр сарын 18-наас 24 цагаар ажиллаж байгаа ч өндөр хүчдэлийн шугам шилжүүлэх шаардлага ажилд нөлөөлж байна.

1 мин унших
Дулаан зогсоол "аминд орох цагаар": Байршлаас хамаарч 0.6-1.0 хувийн татвар төлнө
Дэд бүтэц

Дулаан зогсоол "аминд орох цагаар": Байршлаас хамаарч 0.6-1.0 хувийн татвар төлнө

Таны гар утсанд автомашины дулаан зогсоолын албан татвараа төлөхийг сануулсан зурвас ирсэн үү? Улаанбаатарын 204 хороог байршлаар нь таван бүсчлэлд хувааж, үл хөдлөх хөрөнгийн татварыг 1.0, 0.8 болон 0.6 хувийн гурван түвшнөөр ногдуулж байна. Ижил үнэлгээтэй дулаан зогсоол эзэмшдэг иргэдийн төлөх татвар тухайн хөрөнгө аль хороонд бүртгэлтэйгээс шалтгаалан ялгаатай байна.

3 мин унших
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны баруун урсгалыг засварлаж байна
Дэд бүтэц

Үйлдвэрчний эвлэлийн гудамжны баруун урсгалыг засварлаж байна

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Үйлдвэрчний эвлэлийн гудамжны баруун урсгалыг есдүгээр сарын 21-ний өглөө түр хаасан. “Сүү” ХК-ийн урд хэсгээс Геологийн төв лаборатори хүртэл замыг хааж, цэвэрлэгээ болон суурь асфальт бетон хучиж байна. Хөдөлгөөнийг 23:00 цагт нээхээр төлөвлөсөн тул жолооч нарыг тухайн хэсгийг тойрон, өөр чиглэлээр зорчихыг зөвлөжээ.

1 мин унших
Яармагаас эхлэн “Торлог замын сүлжээ” байгуулна
Дэд бүтэц

Яармагаас эхлэн “Торлог замын сүлжээ” байгуулна

Нийслэл ирэх онд авто замын ачааллыг олон чиглэлд хуваарилах “Торлог замын сүлжээ”-г Яармагт эхний ээлжид байгуулж, туршихаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд Шархад, Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг холбож, мухар замгүй, хоорондоо сүлжсэн гудамж зам бий болгохоор зорьж байна. Улаанбаатарт ойрын хоёр жилийн хугацаанд нийт 150.8 километр авто зам шинээр барих шаардлагатай гэж нийслэлийн удирдлага тооцоолжээ.

1 мин унших
Энэ өвөл цахилгаан тасрах уу: Өвөлжилтийн бэлтгэл 79 хувьтай, оргил ачааллын 350 МВт-ыг импортоор нөхнө
Дэд бүтэц

Энэ өвөл цахилгаан тасрах уу: Өвөлжилтийн бэлтгэл 79 хувьтай, оргил ачааллын 350 МВт-ыг импортоор нөхнө

Ирэх өвөл Монгол Улсын эрчим хүчний оргил ачаалал 1,956 МВт хүрэх төлөвтэй байгаа бол дотоодын суурилагдсан хүчин чадал 1,836 МВт байна. Оргил хэрэглээний үед дутагдах 350 орчим МВт цахилгааныг импортоор нөхөхөөр тооцжээ. III цахилгаан станцын ашиглалтын хугацаа нь дууссан тавдугаар турбо генераторыг зогсоож, 37 тэрбум төгрөгийн засвар хийх зардлыг улсын төсөвт тусгасан байна.

2 мин унших
Эрчим хүчний салбарынхны дундаж цалин 4 сая төгрөг давжээ
Дэд бүтэц

Эрчим хүчний салбарынхны дундаж цалин 4 сая төгрөг давжээ

Эрчим хүчний салбарын цалингийн санг өнгөрсөн долоодугаар сард 10 хувиар нэмэгдүүлж, нэмэгдлийг залуу мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудад түлхүү чиглүүлжээ. Салбарын дундаж цалин зургаадугаар сард 3.75 сая төгрөг байсан бол цалингийн сан нэмэгдсэнээр дөрвөн сая төгрөг давсныг салбарын сайд онцоллоо. Цаашид цалинг нийтэд нь ижил хувиар өсгөхөөс илүү ажлын ачаалал, мэргэжил болон одоогийн цалингийн түвшинд тулгуурласан тогтолцоог баримтлах аж.

1 мин унших