egov.mn

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН 9... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын эрдмийн театрын түүхт 95 жилийн ойн хүрээнд "Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд" сэдэвт эрдэм…

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН 9... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын эрдмийн театрын түүхт 95 жилийн ойн хүрээнд "Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2026.11.12) Төрийн ордны "Их Монгол" танхимд боллоо. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан болон соёл урлаг, шинжлэх ухаан, боловсролын салбарын удирдлага, эрдэмтэн судлаачид, үе үеийн уран бүтээлчид оролцлоо.

Хэлэлцүүлгийн хүрээнд театрын урлагийн тогтвортой хөгжил, ирээдүйн бодлогыг тодорхойлох дараах үндсэн илтгэлийг танилцуулав.

Үүнд:

• "Олон улсын стандарт театрын менежментийн хөгжлийн үндэс болох нь" - “Ворлд стандарт консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, тэргүүлэх аудитор Д.Цэрэнжав;

• "Театрын олон талт санхүүжилтийн хувилбар ба менежментийн асуудал" - Удирдлагын академийн Санхүү үйлчилгээний албаны дарга, доктор, профессор Б.Баясгалан;

• "Театрын хүний нөөцийн бодлого хөгжлийг чиглүүлэх үндэс болох нь" - Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг ;

• "Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц дэх үндэсний ондоошил ба соёлын зөөлөн хүчний бодлогоос сэргийлэх нь" - Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр;

• "Уран бүтээлчийн ёс зүйн асуудал ба нийгмийг соён гэгээрүүлэх нь" - Орчуулагч, нийтлэлч Б.Болор-Эрдэнэ

Энэхүү хурлаар салбарын өнөөгийн нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэн, концепци болон технологийн шинэчлэл хийж, Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийн төлөө салбарынхан нэг дуу хоолойтой байх стратегийн зорилтыг дэвшүүллээ.

Хуваалцах
Дараагийн мэдээУлсын драмын эрдмийн театр 95 жилийн ойгоо тэмдэглэж байна
Мэдээллийн захиалга

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

Холбоотой мэдээ

Miss Universe Mongolia 2026-ийн үндэсний ялагч Э.Энхдэлгэрэх UBn.mn-д ярилцлага өгч буй агшин. Зураг: UBn.mn
Соёл

Э.Энхдэлгэрэх: Miss Universe-д оролцох гэрээг нислэгийн өмнөх өдөр цуцалсан гэж мэдэгдэв

СоёлАвтомат

1 мин уншихАвтомат

Соёл

Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Майкл Жон Харрисон Букерийн шагнал хүртлээ

СоёлАвтомат

3 мин уншихАвтомат

Кино урлагийг дэмжих сангийн санхүүжилтийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж буй кино уран бүтээлчид. Зураг: LiveTV.mn
Соёл

Кино уран бүтээлчид Кино урлагийг дэмжих сангийн санхүүжилт хоёр жил дараалан танагдсаныг эсэргүүцэв

СоёлАвтомат

2 мин уншихАвтомат