Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ДРАМЫН... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Монголын мэргэжлийн театрын урлагийн ууган байгууллага, Д.Нацагдоржийн нэрэмжит Драмын эрдмийн театр үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ой энэ онд тохиож байна.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1931 онд “Улсын төв театр” нэртэйгээр байгуулагдсан тус театр С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр анхны хөшгөө нээж, Монголын орчин үеийн мэргэжлийн театрын урлагийн үндэс суурийг тавьсан түүхтэй. Улмаар 1966 онд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болж, 2002 оноос “Драмын эрдмийн театр” нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Өдгөө 129 орон тооны ажилтантай тус театр нь 95 жилийн турш Монголын драмын урлагийн гал голомт, үе үеийн найруулагч, зохиолч, жүжигчин, уран бүтээлчдийн авьяас билиг, оюун санаа, бүтээлч эрэл хайгуулын нэгдэл болсон урлагийн эрхэм өргөө байсаар ирсэн юм.
Тус театрын түүхэн замнал нь Монголын соёл, урлагийн салбарын хөгжилтэй салшгүй холбоотой. Тухайлбал, Монгол кино үйлдвэр, Монголын үндэсний цирк, Хүүхэлдэйн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Хүүхэд залуучуудын театр, Филармони зэрэг соёл, урлагийн томоохон байгууллагуудын үүсэл, хөгжлийн үндэс суурь тус театртай холбогддог нь үндэсний соёл, урлагийн хөгжилд оруулсан түүхэн хувь нэмрийг илтгэн харуулж байна.
Театрын үе үеийн уран бүтээлчид дэлхийн сонгодог болон орчин үеийн драмын бүтээлүүд, Монголын үндэсний түүх, домог, туульсын сэдэвт жүжгүүд, хүүхдийн жүжгүүд зэрэг 500 гаруй бүтээлийг тайзнаа амилуулж, 2000 гаруй жүжгийн зохиол бүхий урын санг бүрдүүлэн баяжуулжээ. Түүнчлэн “Г.Доржсамбуу академи”-аараа дамжуулан театрын урлагийн залгамж халааг бэлтгэж, мэргэжлийн театрын урлагийн тасралтгүй хөгжлийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Өнгөрсөн 95 жилийн хугацаанд Д.Нацагдоржийн нэрэмжит Драмын эрдмийн театр нь үе үеийн үзэгчдийн оюун санааг соён гэгээрүүлж, урлагийн гоо зүй, үндэсний өв, соёл, хүмүүнлэгийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсийг нэр төртэй биелүүлж ирсэн билээ.
Монголын театрын урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний соёл, урлагийн үнэт өвийг бүтээн баяжуулж, хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд хүчин зүтгэж ирсэн тус театрын үе үеийн удирдлага, уран бүтээлчид, нийт ажилтан, албан хаагчдад гүн талархал илэрхийлье.

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ