Засгийн газар Багануурт $140 саяын хөрөнгө оруулалтаар нүүрс-пиролизын үйлдвэр байгуулахаар шийдвэрлэлээ
Хамтарсан компанийн 67 хувийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болон нийслэлийн өмчит хуулийн этгээд эзэмшихээр төлөвлөжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Багануурын нүүрсний уурхайг түшиглэн нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах хамтарсан компани байгуулах асуудлыг шийдвэрлэжээ.
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн хүрээнд “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК-ийг байгуулах бөгөөд компанийн нийт энгийн хувьцааны 67 хувийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран эзэмшихээр тусгажээ. Засгийн газар холбогдох ажлыг зохион байгуулахыг тус нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан байна.
Үлдэх 33 хувийн хувьцааг ямар компани эзэмших асуудлыг Нийслэлийн ИТХ хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.
Тус үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтыг 140 сая ам.доллар буюу 483 тэрбум төгрөгөөр тооцов. Төслийн гол зорилго нь дотоодын хүрэн нүүрсийг боловсруулж, ахуйн хэрэглээнд ашиглах түлш үйлдвэрлэх замаар Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад чиглэснээрээ онцлог.
Нийслэл өмнө нь уг үйлдвэрийг жилд 600 мянган тонн хагас коксон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж, 2028 онд ашиглалтад оруулах зорилт тавьснаа мэдээлж байсан юм.
Төслийн сонгон шалгаруулалтад одоогоор есөн компани санал ирүүлжээ. Сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногоос үе шаттай эхлүүлж, энэ намар багтаан дуусгаж чадвал 2028 оны эхний хагаст үйлдвэрийн бүтээгдэхүүнийг ахуйн хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөжээ.
Нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Багануурын нүүрсний дээжид пиролизын шинжилгээ хийлгэж, техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төсөл боловсруулах урьдчилсан нөхцөл бүрдсэн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам өмнө нь мэдээлж байв.
Холбоотой мэдээ

ЭЗБХ: “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөх 158.3 тэрбум иений зээлийн төслийг дэмжлээ
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан 158.284 тэрбум иен хүртэлх зээлийг жилийн 1.1 хувийн хүүтэй олгож, үндсэн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөх нөхцөл тусгажээ.

Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний төсөл аукционы дараагийн шатанд шилжлээ
Өмнөговь, Дорноговийн гурван байршилд батарей хуримтлууртай нар, салхины эх үүсвэр хөгжүүлэхээр төлөвлөж байна.

21 дүгээр хорооллын авто замын зүүн урсгалыг 23:00 цаг хүртэл хаажээ
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын “Мираж” үйлчилгээний төвөөс Геологийн төв лаборатори хүртэлх авто замын зүүн урсгалыг өнөөдөр 08:00 цагаас түр хаажээ.

Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Зам, тээврийн яам Мэдээллийн технологи, судалгаа, стандарт, статистикийн хэлтэс Салбарын статистик, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн: Э.Алтангэрэл Утас: 51263179

Цонжинболдогийг нийтийн тээврийн шинэ зогсоолтой болгожээ
Х:17 “Улаанбаатар–Төв аймгийн Эрдэнэ сум–Багануур” чиглэлийн автобус есдүгээр сарын 26-наас Цонжинболдогт зогсож эхэлнэ. Том хүн 10 мянга, хүүхэд 5,000 төгрөгөөр зорчих бөгөөд урд, хойд талын зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулжээ. Шинэ зогсоол ашиглалтад орсноор дотоод, гадаадын жуулчид “Тэнгэр плаза”-гаас нийтийн тээврээр Цонжинболдогт хүрэх боломж бүрдлээ.

Туул гол дагуу үүссэн 1.1 сая тонн хогийг цэвэрлэхэд ₮9.5 тэрбум шаардлагатай
Сонгинохайрхан дүүргийн Нисэх, Сонсголон орчимд Туул гол дагуу 38.7 га талбайг хамарсан 1.1 сая тонн орчим хогийн цэг үүсчээ. Талбайг цэвэрлэх зардлыг хог хаясан компаниудаар төлүүлэх тухай нийслэлийн удирдлага онцоллоо. Талбайг цэвэрлэж, ариутгасны дараа камержуулахын зэрэгцээ цэцэрлэгт хүрээлэн байгуулах, авто зам тавих боломжийг судалж байна.