Леброн Жэймсийн нөлөөгөөр "76ers"-ийн тасалбарын борлуулалт 11 дахин өсчээ
Леброн Жэймс “Philadelphia 76ers”-т нэгдсэнээр багийн тасалбар, ивээн тэтгэгч, бараа бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдэж эхэллээ.

NBA-ийн од Леброн Жэймс “Philadelphia 76ers”-т нэгдсэнээр Филадельфид багийн амжилтын хүлээлтээс гадна түүнийг дагасан эдийн засгийн нөлөө нь ивээн тэтгэгчдийн гэрээ, тасалбарын борлуулалт, спортын бараа бүтээгдэхүүнээс эхлээд аялал жуулчлал, үйлчилгээний салбарт хүрч эхэллээ.
“Boyd” компанийн тооцоогоор Жэймсийн эхний бүтэн жил Филадельфи орчмын эдийн засагт 250-аас 430 сая ам.долларын нэмэлт орлого бий болгоно. Хотын бизнесүүдийн хувьд 41 удаагийн тоглолт нь зочид буудал, ресторан болон бусад үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлэх хүлээлт үүсгэж байна.
Ивээн тэтгэгчийн гэрээ 30 сая ам.долларыг давжээ
Тэгвэл “Bloom Energy” компани даваа гарагт “76ers”-ийн өмсгөлийн таних тэмдгийн шинэ түнш болж, “Crypto.com”-ийг орлосноо зарлалаа.
Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр уг гэрээний жилийн дүн 30 сая ам.доллароос давж, NBA-ийн хамгийн өндөр дүнтэй хоёр гэрээний нэг болж байгаа аж. “76ers” уг хэлцлийг лигийн хамгийн өргөн хүрээтэй таних тэмдгийн түншлэлүүдийн нэг гэж тодорхойлсон бөгөөд “Bloom Energy” Филадельфийн их тойрогт долоон оронтой тоогоор хэмжигдэх олон нийтийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байна.
Шинэ түншийн сурталчилгааны хамрах хүрээ ч нэмэгдэхээр байна. “76ers”-ийн 34 тоглолтыг энэ улиралд АНУ даяар шууд дамжуулахаар төлөвлөжээ.
“Bloom Energy”-ийн гүйцэтгэх захирал К.Р. Сридхар баг бүрэлдэхүүнээ Жэйлен Браунаар хүчирхэгжүүлээд, дараа нь Леброн Жэймсийг элсүүлсэн нь түншлэлийн боломжийг улам нэмэгдүүлсэн гэж тайлбарлав.
Тоглолтын тасалбарын борлуулалт 11 дахин нэмэгдэв
Жэймсийн нөлөө тасалбарын зах зээлд илүү хүчтэй мэдрэгдэж байна. Тасалбарын хоёрдогч зах зээлийн “StubHub” платформын мэдээллээр “76ers” өөрийн талбайд болон айлчлан тоглолтын тасалбарын борлуулалтаар NBA-д 22 дугаар байраас нэгдүгээрт дэвшжээ.
Борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 11 дахин нэмэгдсэн бөгөөд зарагдсан тасалбарын 40 гаруй хувийг Пенсильвани, Нью-Жерси, Делавэр мужаас гаднах худалдан авагчид бүрдүүлжээ. Өмнө нь уг үзүүлэлт ойролцоогоор 25 хувь байсан нь Жэймсийн тоглолтыг үзэхээр бусад мужаас Филадельфийг зорих сонирхол нэмэгдсэнийг харуулж байна.
Тасалбарын эрэлт нэмэгдэхийн зэрэгцээ үнэ ч өсч байна. “TickPick”-ийн мэдээллээр 2026 онд “76ers” өөрийн талбай дахь тоглолтын тасалбарын дундаж үнэ 282 ам.долларт хүрсэн бол өмнөх жилийн ижил борлуулалтын үед 107 ам.доллар болж байв.
Улирлын нээлтийн аравдугаар сарын 20-ны тоглолтын эрэлт бүр өндөр байгаа бөгөөд “76ers” тухайн өдөр аварга “New York Knicks”-тэй тоглоно. Зарагдсан тасалбарын дундаж үнэ 2,088 ам.долларт хүрч, NBA-ийн нээлтийн өдрийн тоглолтуудаас хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
“TickPick”-ийн Жилл Гонзалесийн мэдээлснээр “76ers”-ийн 2026-аас 2027 оны тоглолтын тасалбар өнгөрсөн жилийн мөн үеэс ойролцоогоор долоо дахин хурдан зарагдаж байна.
Жэймс спортын барааны борлуулалтыг ч хөдөлгөв
“Fanatics”-ийн мэдээлснээр Жэймсийн 24 жилийн алдар хүндийн замналд өнгөрсөн долоодугаар сар бараа бүтээгдэхүүний борлуулалтаар хамгийн өндөр үзүүлэлттэй сар болсон байна.
Тэрбээр Филадельфид ирснээ зарласнаас хойш “Fanatics” платформ дээр бүх спортын тамирчдаас хамгийн их борлуулалттай тоглогч болжээ. Жэймс багаа солих шийдвэрийг “Topps Now” цуглуулгын картаар анх зарлаж, түүнээс хойш уг картын борлуулалт 200 мянгыг давсан гэж “Fanatics” мэдээлэв.
Пенсильвани мужийн амбан захирагч Жош Шапиро Жэймс өөрийн талбайд хийх 41 тоглолт тус бүр хүмүүсийн зорьж очих үйл явдал болж, Филадельфийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Холбоотой мэдээ

"Toyota"-ийн борлуулалт болон үйлдвэрлэл хоёр дахь сардаа дараалан буурлаа
Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor”-ийн дэлхийн борлуулалт болон үйлдвэрлэл хоёр дахь сардаа дараалан буурлаа. Хятад дахь борлуулалт 22.

Энэтхэг Deep Tech стартапуудаа дэлхийн технологийн өрсөлдөөнд ойртуулах том санхүүжилт бэлдэж байна
Энэтхэг Deep Tech стартапуудыг дэмжих их санхүүжилт бэлдэж, АНУ, Хятадын технологийн хамаарлыг бууруулахыг зорилоо. Засгийн газар Судалгаа хөгжлийн дэд бүтцийн сангаар 11 тэрбум ам.

Английн ахимаг насны ажилтнуудын 68% нь Z үеийн ажилтнуудынхаа үг яриа, хэллэгийг ойлгохгүй байна
Их Британийн оффисын 2,000 ажилтныг хамруулсан судалгаагаар 68 хувь нь ажлын байран дээр утгыг нь мэдэхгүй хэллэгтэй тогтмол таардаг гэж хариулжээ.

Хятадын “Luckin Coffee” брэнд Персийн буланд бизнесээ тэлэхээр судалж байна
Хятадын кофены сүлжээ “Luckin Coffee” Персийн булангийн орнуудад үйл ажиллагаагаа тэлэх боломжийг дахин судалж эхэлжээ.

AMD World Labs-ийг авах тохиролцоонд хүрч, хиймэл оюун судалгааны чадавхаа огцом тэллээ
AMD World Labs-ийг худалдан авах гэрээнд орсноор хиймэл оюун судалгаанд хамгийн томоохон алхмаа хийлээ Сан-Францискод суурилсан тус лабораторийг 8.2 тэрбум ам.

Nvidia Hugging Face-ийг авахын өмнө OpenAI хөрөнгө оруулахыг оролдсон нь хиймэл оюуны өрсөлдөөнийг хурцатгалаа
Nvidia Hugging Face-ийг авахаар тохирохоос өмнө OpenAI хөрөнгө оруулахыг оролдсон нь салбарын өрсөлдөөн ширүүссэнийг харууллаа Nvidia 9-р сарын 3-нд Hugging Face-ийг ойролцоогоор 13 тэрбум ам.