"Өсөлтийн хөшүүрэг - Өрхийн санхүү" арга хэмжээ аравдугаар сарын 8-нд болно
“Апекс Капитал ҮЦК” компани өрхийн санхүү, хуримтлал, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд чиглэсэн “Өсөлтийн хөшүүрэг — Өрхийн санхүү” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Үнэт цаасны “Апекс Капитал ҮЦК” компани гэр бүлийн санхүүгийн урт хугацааны төлөвлөлтөд чиглэсэн “Өсөлтийн хөшүүрэг — Өрхийн санхүү” арга хэмжээг 2026 оны аравдугаар сарын 8-нд зохион байгуулахаар болжээ.
Арга хэмжээ нь хүүхдийнхээ боловсролын зардлыг урт хугацаанд төлөвлөж буй эцэг эхчүүд, орон сууц болон амьдрах орчноо сонгохоор төлөвлөж буй гэр бүлүүд, мөн хуримтлал, хөрөнгө оруулалтаа системтэй удирдах сонирхолтой хүмүүст чиглэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн боловсролын санхүүгийн төлөвлөлт, орон сууц болон үл хөдлөх хөрөнгийн сонголт, өрхийн төсөв, хуримтлал, хөрөнгө оруулалт зэрэг сэдвийг салбарын мэргэжилтнүүд танилцуулах аж.
Мөн дотоодын болон олон улсын хөрөнгө оруулалтын боломж, хувийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч, оролцогчид мэргэжилтнүүдтэй санал солилцох нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Өсөлтийн хөшүүрэг — Өрхийн санхүү” арга хэмжээ аравдугаар сарын 8-ны 15:00 цагт “Галлериа Улаанбаатар”-ын “Жуулчин Гранд” танхимд болно.
Зохион байгуулагчийн мэдээлснээр суудлын тоо хязгаартай бөгөөд оролцох хүсэлтэй хүмүүс урьдчилан бүртгүүлэх шаардлагатай.
Бүртгэл: https://shorturl.at/A1h7r
Холбоотой мэдээ

АНУ-ын Конгресс Хонконгийн ам.долларын эх үүсвэрт нэвтрэх эрхийг эргэн харахыг Холбооны нөөцийн банкнаас хүслээ
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын БНХАУ-ын Коммунист намын асуудлаарх тусгай хорооны дарга Жон Муленаар Хонконгийн мөнгөний удирдах газрын FIMA репо хөтөлбөрт нэвтрэх эрхийг эргэн харахыг Холбооны…

Трамп татваргүй дизелийн хэрэглээг түр өргөжүүлж, шатахууны зардлыг бууруулахаар зорьж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хөдөө аж ахуй болон замаас гадуурх зориулалтаар ашигладаг татваргүй улаан өнгийн дизелийг ачааны автомашинд түр хугацаанд ашиглахыг зөвшөөрөв.

Алгоритм, хиймэл оюунд тулгуурласан CTA стратегиуд энэ жил хөрөнгийн зах зээлийг давж байна
Компьютероор удирдуулсан CTA стратегиуд зах зээлийн огцом хөдөлгөөнийг оноож, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татлаа Societe Generale-ийн SG CTA Index гуравдугаар улирал дуусталх есөн сард 15.

Алгоритмд суурилсан хедж сангуудын өгөөж S&P 500 индексийн өсөлтийг давлаа
Зах зээлийн хөдөлгөөнийг компьютерын алгоритмаар шинжилж арилжаа хийдэг хедж сангууд оны эхний есөн сард 15.7 хувийн өгөөж олжээ.

Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн эдийн засгуудын өсөлт хиймэл оюуны экспортод хэт түшиглэж байгааг анхаарууллаа
Дэлхийн банк хиймэл оюунтай холбоотой бүтээгдэхүүний экспорт эрчимжиж байгааг харгалзан Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлтийн төлөвөө 4.5 хувьд хүргэж, өмнөхөөс 0.

Японы Төв банк тус улсын суурь инфляц 2 хувьд хүрсэн гэж дүгнэж магадгүй
Японы Төв банк тус улсын шинэ хүнсний үнийг хасч тооцсон суурь инфляцын түвшин 2 орчим хувьд хүрсэн гэж дүгнэж магадгүй талаар эх сурвалжууд даваа гарагт мэдээлжээ.