Панч сармагчин өөр нэг бяцхан моншийг асран хамгаалдаг болжээ
Японы амьтны хүрээлэнд зөөлөн тоглоом тэвэрч буй зургаараа алдаршсан Панч нэртэй сармагчин дахин цахим орчны анхаарлын төвд оржээ.

Японы амьтны хүрээлэнд зөөлөн тоглоом тэвэрч буй дүрсээрээ дэлхий даяар танигдсан Панч нэртэй сармагчин дахин олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ удаад түүний өөрөөсөө жижиг сармагчинтай хамт байгаа зураг цахим орчинд түгж, хэрэглэгчдийн сэтгэлийг хөдөлгөжээ.
Instagram-ийн “memezar” хуудсанд нийтэлсэн зурагт Панч хашааны ирмэг дээр сууж, жижиг сармагчин түүний нуруун дээр тухалсан байдалтай харагдана.
Уг нийтлэлд өмнө нь зөөлөн тоглоомоос тайтгарал эрэлхийлж байсан Панч одоо өөр нэгэн сармагчинд түшиг болж буйг онцолсон байна.
Эхдээ гологдсон Панчийг зөөлөн тоглоом тайтгаруулдаг байжээ
Панч 2025 оны долоодугаар сарын 26-нд төрсөн бөгөөд төрснийхөө дараа эх нь түүнийг асраагүй тул амьтны хүрээлэнгийн ажилтнуудын халамжид өссөн байна.
Түүнд орангутан дүрстэй зөөлөн тоглоом өгсөн нь зөвхөн тайтгаруулах бус, сармагчны зулзага эхийнхээ үснээс зуурч, биеийн булчингаа хөгжүүлдэг төрөлхийн үйлдлийг орлуулах зорилготой байсныг “Ройтерс” агентлаг мэдээлж байв.
Панч зөөлөн тоглоомоо тэвэрч, түүнээс зуурч буй зургууд цахим орчинд түгснээр олон улсын хэрэглэгчдийн анхаарлыг татсан юм.
50 орчим сармагчинтай сүрэгт аажмаар дасан зохицжээ
2026 оны нэгдүгээр сард Панчийг 50 орчим сармагчинтай сүрэгт нэгтгэсэн байна.
Эхэндээ бусад сармагчинтай харилцахад хүндрэлтэй байсан ч аажмаар сүргийн амьдралд дасч эхэлжээ.
Гуравдугаар сард амьтны хүрээлэнгийн удирдлагууд Панч зөөлөн тоглоомоосоо бага хамааралтай болж, бусад сармагчинтай тоглож эхэлснийг мэдээлсэн байна.
Улмаар долоодугаар сарын 26-нд нэг нас хүрэхэд нь дэлхийн өнцөг булан бүрээс 2,500 орчим төрсөн өдрийн мэндчилгээ ирүүлжээ.
Тухайн үед Панч сүрэгтээ дасан зохицож, зөөлөн тоглоомоосоо бараг хамаарахаа больсныг амьтны хүрээлэнгийн зүгээс мэдээлсэн юм.
Харин энэ удаад цахим орчинд түгсэн зураг нь Панч бусад сармагчинтай ойр байж, сүргийн нийгмийн харилцаанд оролцож буйг харуулсан шинэ дүр зураг болж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





