АҮЭБ-ЫН САЙД Г.ДАМДИННЯМ БЕЛАРУСЬ УЛСТАЙ АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Орда Михаил Сергеевичийг хүлээн авч уулзаж, хоёр орны уул уурхай, аж үйлдвэр, геологи…

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Орда Михаил Сергеевичийг хүлээн авч уулзаж, хоёр орны уул уурхай, аж үйлдвэр, геологи хайгуул, газрын тос, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо. Беларусь Улс нь жилд 2 сая тонн газрын тос, 200 сая куб метр дагалдах хийг гарган авч дотооддоо 100 хувь боловсруулж, шатахууны хэрэглээгээ хангадаг байна. Мөн Беларусь Улсын газрын тосны ордууд гүнд байрладаг учраас энэ чиглэлд хайгуул, өрөмдлөгийн технологи, туршлага өндөр хөгжсөн гэдгийг онцолж, хамтарсан судалгаа, хайгуул хийх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Энэ нь Монгол Улсын газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх зорилготой нийцэж байгаа учраас хамтарсан төсөл хэрэгжүүлэх бүрэн боломжтойг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням онцоллоо. Мөн Беларусь Улс нь Монгол Улсаас олборлож буй төмрийн хүдрийг ОХУ-аар дамжуулан импортлон авдаг. Цаашид Монгол Улстай шууд гэрээлэн төмрийн хүдрийг импортлон авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Харин Монгол улс дотооддоо гангын үйлдвэр байгуулах бодлого хэрэгжиж байгааг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням онцолж, боловсруулсан бүтээгдэхүүнийг Беларусь Улсын металлургийн үйлдвэрт нийлүүлэх өргөн боломжууд байгааг онцоллоо. Уулзалтын үеэр Беларусийн алдарт “ БелАЗ” хүнд даацын уул уурхайн машин механизмыг Монголд угсрах үйлдвэр байгуулах саналыг Беларусь улсын элчин сайд мөн дэвшүүлэв. Монголд угсралтын үйлдвэрлэл бий болгосноор ажлын байр нэмэгдүүлэх, татварын орлогыг дотооддоо үлдээх, цаашлаад зарим эд анги, сэлбэг хэрэгслийг Монголд үйлдвэрлэх боломж бүрдэх талаар онцолсон бол уг саналыг Монголын уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн техник, тоног төхөөрөмжийн хэрэгцээ, эдийн засгийн үр өгөөжтэй уялдуулан судалж, хэрэгжүүлэхэд нээлттэй гэдгийг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням онцоллоо. Талууд цаашид уул уурхай, геологи-хайгуул, газрын тос, металлург, уул уурхайн техник үйлдвэрлэл, төмөр замын тээвэр, боловсруулах үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр зэрэг салбарт хамтын ажиллагааг бодит төсөл болгон хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцлоо.
Холбоотой мэдээ

Евро бүсийн бизнесийн идэвх сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрчээ
Евро бүсийн бизнесийн идэвх есдүгээр сард шинжээчдийн хүлээлтээс давж, 2023 оны дөрөвдүгээр сараас хойших дээд түвшинд хүрлээ.

Ханбогд кашимер АНУ дахь дөрөв дэх дэлгүүрээ нээж, Монгол ноолуурын брэндийн хүртээмжийг тэллээ
Ханбогд кашимер АНУ дахь салбар сүлжээгээ өргөжүүлж, Монгол ноолуурыг хэрэглэгчдэд шууд хүргэх алхам хийлээ Тус брэнд Чикагод хоёр, Калифорнид хоёр салбартай болж, нийт дөрвөн байршлаар үйлчилж байна…

Хятадын залуус тушаал дэвшихээс "зориудаар" татгалзаж байна
Хятадын залуу ажилтнууд цалинтайгаа харьцуулахад хариуцлага, ажлын ачаалал хэт нэмэгддэг гэж үзэн удирдах албан тушаалд дэвшихээс зориуд татгалзах хандлага гарч байна.

Qantas Airways Нью-Йорк–Сидней чиглэлийн анхны зогсолтгүй нислэгийн суудлыг ирэх наймдугаар сард худалдаална
Qantas Airways Нью-Йорк–Сидней чиглэлийн анхны зогсолтгүй нислэгийн суудлыг худалдаалж, урт нислэгийн өрсөлдөөн шинэ шатанд орно.

Pfizer-ийн гүйцэтгэх захирал Альберт Бурла Трампын төрийн зоогт оролцохоор төлөвлөж байна
Pfizer-ийн гүйцэтгэх захирал Альберт Бурла Цагаан ордонд болох төрийн зоогт очихоор төлөвлөжээ, энэ нь хоёр талын харилцааны аясыг илтгэнэ Эх сурвалжийн мэдээлснээр пүрэв орой Дональд Трамп Ши…

Намрын 'Есдүгээр сарын өсөлт' ажил хайгчдын найдвар ба ажилд авах бодлогын бодит байдал
Намрын эхэнд ажилд авах идэвх сэргэнэ гэх 'Есдүгээр сарын өсөлт' хүлээлт дахин идэвхжив.