АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГЫН ЗӨВЛ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын дэргэдэх “Аялал жуулчлалын бодлогын зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан өнөөдөр (11 дүгээр сарын 03) Монгол Улсын Үндэсний номын санд боллоо.

Тус зөвлөл нь салбарын бодлого боловсруулах, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад зөвлөх чиг үүрэгтэй бөгөөд хурлаар цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцүүлж, санал, дүгнэлт гаргах зорилготой хуралдлаа.
Хуралдааныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Аялал жуулчлалын бодлогын зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ нээж, Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулав.
Хуралдаанаар:
Бодлогын зөвлөлийн үйл ажиллагаа, цаашид ажиллах зарчим;
“Монгол Улсын аялал жуулчлалын нэгдсэн цаглавар - 2027” танилцуулга, төлөвлөлт;
Салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн шаардлага болон 2027 оны бүтээгдэхүүний бодлогыг тус тус танилцуулж, хэлэлцүүлэн ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан хөнгөлөлттэй зээлийн бодлого, чиглэлийг дэлгэрэнгүй танилцуулж, зөвлөлийн гишүүдтэй нээлттэй санал солилцлоо.
Хуралдааны нэгдсэн дүгнэлтийг танилцуулж, салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах цаашдын чиглэлийг тодорхойлон ажиллав.

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ