Д.Батлут Батлан хамгаалахын сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө
УИХ-ын гишүүн Д.Батлут Батлан хамгаалахын сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа мэдэгдэв.

УИХ-ын гишүүн Д.Батлут Батлан хамгаалахын сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа өнөөдөр цахим хуудсаараа мэдэгдлээ.
Тэрбээр улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр шийдвэрлэсэн гэж тайлбарласан байна.
Мөн салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхдээ хүнийг төвд тавьж ажилласнаа онцолжээ.
Тэрбээр 2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдсон. Сайдаар ажиллах хугацаандаа цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаа, ажиллах орчин, Зэвсэгт хүчний бэлэн байдал болон салбарын шинэчлэлд анхаарч ажилласнаа өмнө нь мэдээлж байв. Түүний албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэзээ хэлэлцэх, мөн дараагийн Батлан хамгаалахын сайдаар хэнийг томилох талаар тодорхой мэдээлээгүй байна. Тэрчлэн 2027 оны улсын төсөвт Батлан хамгаалахын сайдын багцад 1 их наяд 82.7 тэрбум төгрөг төсөвлөсөн нь улсын төсвийн нийт зарлагын ойролцоогоор 3.4 хувь юм. Хөрөнгө оруулалтын 136.5 тэрбум төгрөгөөр 14 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс шинээр эхлэх есөн төсөлд 98.9 тэрбум төгрөг хуваарилсан тухай Батлан хамгаалах яамнаас мэдээлж байсан юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





