“Microsoft”-ийн Outlook, Teams зэрэг үйлчилгээнд өргөн хүрээний доголдол гарчээ
АНУ-ын технологийн “Microsoft” компанийн Outlook, Teams, Microsoft 365 зэрэг үйлчилгээнд арваннэгдүгээр сарын 12-нд өргөн хүрээний доголдол гарч, таван цаг гаруй үргэлжилжээ.

АНУ-ын технологийн “Microsoft” компанийн Outlook, Teams, Microsoft 365 зэрэг үйлчилгээнд арваннэгдүгээр сарын 12-нд өргөн хүрээний доголдол гарч, хэрэглэгчид цахим шуудан илгээх, хүлээн авах болон ажлын программдаа нэвтрэхэд хүндрэл учирсан талаар “Reuters” мэдээллээ.
Доголдол таван цаг гаруй үргэлжилсэн бөгөөд “Downdetector” платформд Outlook-той холбоотой 138,058 гомдол бүртгэгдсэн нь тухайн өдрийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
“Microsoft”-ийн мэдээлснээр серверүүдийн зарим нь гэнэтийн байдлаар ажиллагаагүй болж, үлдсэн серверүүдийн ачаалал нэмэгдсэн нь доголдолд нөлөөлсөн бөгөөд компани сүлжээний урсгалыг өөр чиглэлд шилжүүлж, серверүүдийг үе шаттай сэргээх арга хэмжээ авчээ. Доголдол зөвхөн АНУ-аар хязгаарлагдаагүй бөгөөд “OpenAI”, “Anthropic” компаниудын Microsoft 365 холболтын үйлчилгээнд мөн нөлөөлсөн байна.
“Reuters”-ийн мэдээлснээр АНУ-ын зүүн эргийн цагаар 18:00 цагийн байдлаар Outlook-ийн доголдлын талаарх гомдол 34,490 орчим болж буурсан ч үйлчилгээ бүрэн сэргээгүй, зарим хэрэглэгчийн холболт аажмаар хэвийн болж байжээ
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





