egov.mn

МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН ДЭР... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Монголын Урчуудын Эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн санаачилгаар зохион байгуулж буй “Энэ тэр” хамтарсан үзэсгэлэн 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс Соёл, спорт, аялал жуулчлал,…

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН ДЭР... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Монголын Урчуудын Эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн санаачилгаар зохион байгуулж буй “Энэ тэр” хамтарсан үзэсгэлэн 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж, олон нийтийн хүртээл болж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 314 дүгээр тогтоолоор баталсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох дүрслэх урлагийн салбарыг дэмжих, уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор тус яамны үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлчдийн үзэсгэлэнг тогтмол зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн 10 дугаар сард уран бүтээлч Б.Дашням, Л.Мягмарцэрэн нарын “Уудам” хамтарсан үзэсгэлэнг толилуулсан бол энэ сард залуу уран бүтээлчдийн “Энэ тэр” үзэсгэлэнг дэлгэж байгаа юм.

Тус үзэсгэлэнд залуу уран бүтээлч Г.Ганбаяр, Э.Орхон, С.Биндэръяа, Э.Тогтуун, Б.Цэлмүүн, Б.Өндөр-Ачтан, А.Хосбаяр, Б.Тэргэл нар өөрсдийн өвөрмөц арга барил, үзэл санаа, уран сайхны илэрхийллийг шингээсэн бүтээлүүдээрээ оролцож байна.

“Энэ тэр” хамтарсан үзэсгэлэн нь шинэ үеийн уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээ, уран сайхны эрэл хайгуул, олон талт илэрхийллийг олон нийтэд таниулахын зэрэгцээ залуу уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын дүрслэх урлагийн хөгжилд тэдний оруулах хувь нэмрийг тодотгоход чиглэж байна.

Үзэсгэлэн 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд урлаг сонирхогч иргэд, олон нийтэд нээлттэй.

Хуваалцах
Дараагийн мэдээӨндөр гэгээн Занабазарын зохиосон Соёмбо үсэг өдгөө 340 жилийн ойтойгоо золгож байна
Мэдээллийн захиалга

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

Холбоотой мэдээ

Соёл

77 жилийн өмнөх хүн амины хэргийг өгүүлсэн роман утга зохиолын дээд шагналыг хүртлээ

СоёлАвтомат

2 мин уншихАвтомат

Соёл

Юань гүрний 680 жилийн өмнөх хуулийн ховор эхийг Монголд авчрах боломжийг хэлэлцжээ

СоёлАвтомат

2 мин уншихАвтомат