Австралийн жүжигчин Исла Фишер кино салбарт хүйсийн эрх тэгш бүрдэхэд хол байгааг онцоллоо
Жүжигчин Исла Фишер Лондон хотноо зохион байгуулагдсан “Harper’s Bazaar Women of the Year 2026” цомын гардуулах ёслолын үеэр кино болон бүтээлч салбарт эмэгтэйчүүдийн оролцоо, боломж өмнөх үетэй…

Лондон хотын "Claridge’s" зочид буудалд зохион байгуулагдсан “Harper’s Bazaar Women of the Year 2026” ёслолын үеэр австрали гаралтай жүжигчин Исла Фишер бүтээлч салбар дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаар байр сууриа илэрхийллээ.
"Wedding Crashers", "Confessions of a Shopaholic" бүтээлүүдээрээ алдаршсан өдгөө 50 настай жүжигчин "Press Association" агентлагт өгсөн ярилцлагадаа кино урлагийн салбарт камерын урд болон ард ажиллах эмэгтэйчүүдийн боломж өмнөх үеийг бодвол мэдэгдэхүйц өссөнийг тэмдэглэв. Түүний хэлснээр найруулагч, зохиолч, шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэж байгаа нь дэвшил боловч "бидэнд явах хол зам байна" хэмээн онцолсон юм.
Фишер уг ёслолын үеэр "Оны шилдэг уран бүтээлч" шагналыг найруулагч, гэрэл зурагчин Сэм Тейлор-Жонсонд гардуулсан бөгөөд түүний зоримог бөгөөд үнэнч чанарыг өндрөөр үнэлжээ.
Уг арга хэмжээнд "Phantom Thread" киноны дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшиж байсан 70 настай жүжигчин Лесли Манвилл оролцож, салбарын өөрчлөлтийн талаар байр сууриа хуваалцлаа. Манвилл "Салбар эерэг чиглэлд өөрчлөгдөж эхэлж байгаа ч эмэгтэйчүүд өөрсдийн дуу хоолойгоо шаардан байж энэ ахицад хүрсэн" хэмээн дурджээ.
Мөн "Anora" киноны дүрээрээ Оскарын шагнал хүртсэн Майки Мэдисон болон австрали жүжигчин Элизабет Дебики нар эмэгтэй найруулагч, жүжигчдийг дэмжих хандлага өссөнд баяртай байгаагаа илэрхийлж, салбарт эерэг өөрчлөлт гарсаар байгааг баталсан юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





