АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХЭРГИЙГ ТҮР ХАМААРАГЧ ЛАЛИТА КАПУРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026.09.24 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Лалита Капурыг хүлээн авч уулзав.

2026.09.24 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Лалита Капурыг хүлээн авч уулзав. Хатагтай Лалита Капур “Уул уурхайн долоо хоног (Mining Week-2026)” арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд цаашид Австралийн хөрөнгө оруулагч, сонирхогч компаниудыг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлж шинэ шатанд гаргахад анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тэрээр Монгол Улсын эрдэс баялгийн салбар эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдгийн хувьд Австралийн төдийгүй бусад орны хөрөнгө оруулагч нарт татварын тогтвортой бодлого, орон нутагтай харилцах харилцаанд байнга санаа тавьж, анхаарал хандуулдаг гэдгийг тэмдэглэв. Сайд Г.Дамдинням Монгол, Австрали хоёр улс ардчилсан тогтолцоотой орны хувьд иргэд чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх нь хэвийн бөгөөд харин уул уурхайн талаар иргэдэд үнэн зөв, бодит мэдээллээр хангах, соён гэгээрүүлэхэд төр, хувийн хэвшил, орон нутаг гэсэн гурван талын тэгш оролцоо шаардлагатайн дээр уул уурхайн салбараас олох үр өгөөжийн шударга хуваарилалт чухал гэдгийг тэмдэглэв. Энэ хүрээнд эдгээр бодит өөрчлөлт, шинэчлэлийг шинээр тусган боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг удахгүй УИХ-ын чуулганаар батлуулахаар ажиллаж байгааг дурдав. Талууд Монгол, Австрали хоёр орны эрдэс баялгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад хамтран ажиллах, геологийн зураглал хийгдээгүй нутаг дэвсгэрийн зохистой ашиглалтын талаарх нэгдсэн зураглал боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх, АҮЭБЯ, харьяа агентлаг, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад Австрали Улсад богино, дунд хугацааны сургалтад хамруулах, хоёр улсын Геологийн албад хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллахаар болов.
Холбоотой мэдээ

Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ бодит хэрэгцээнд ойртож, Herbalife Евроазийн стратегиа тодотгов
Herbalife компанийн Евроазийн зах зээлийг хариуцсан ерөнхий захирал Нина Канделаки Монголын хэрэглэгчийн чиг хандлагыг онцоллоо.

Mutlu брэндийн паста International Taste Institute-ийн Superior Taste Award-аас олон улсын чанарын үнэлгээ авлаа
Mutlu брэндийн паста олон улсын мэргэжлийн шүүгчдээс чанарын өндөр үнэлгээ авч, Монголын хэрэглэгчдэд итгэл нэмлээ International Taste Institute-ээс зохион байгуулсан 2026 оны Superior Taste Award-д…

Sandvik Mongolia компани PPE, хамгаалалтын гутлын нийлүүлэгчдийг урьдчилан сонгон бүртгэх EOI зарлалаа
Sandvik Mongolia компани PPE, хамгаалалтын гутлын нийлүүлэгчдийг урьдчилан сонгон бүртгэх EOI зарлаж, ханган нийлүүлэлтийн сууриа тэлэхээр боллоо.

Цомхон орон зай эзлэх чанар нь тэжээвэр амьтны зах зээлд муурыг "ноён" болгожээ
АНУ-д өрхийн зардал нэмэгдсэн ч муурны хоол, амттан болон арчилгааны бүтээгдэхүүний борлуулалт тогтвортой өсч байна. Муур тэжээдэг өрхийн тоо өнгөрсөн онд таван хувиар нэмэгдэж, 53 саяд хүрчээ.

KFC Техаст Open House туршилтын концепц ресторанаа нээж, өсөлтийн шинэ хөшүүрэг хайж эхэллээ
KFC Техаст Open House нэртэй туршилтын ресторанаа нээж, шинэ саналуудаа бодитоор шалгана 3400 ам.

Meta Platforms хиймэл оюуны өрсөлдөөнд Muse-ээр байр сууриа ил тод зарлав
Meta Platforms Meta Connect дээр Muse-ээ танилцуулж, хиймэл оюуны өрсөлдөөнд чиглэлээ тодотгов. Meta Platforms Inc.