"BMW" энэ оны ашгийн төлөвөө дахин таналаа
Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компанийн гуравдугаар улирлын татварын өмнөх ашиг өмнөх оны мөн үеэс 11 хувиар буурч, 2.1 тэрбум еврод хүрчээ.

Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компанийнтатварын өмнөх ашиг гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 11 хувиар буурч, 2.1 тэрбум евро буюу 2.36 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамагтай дүйлээ. Гэсэн хэдий ч Хятадын автомашины зах зээлийн сул эрэлт болон оны сүүлийн улиралд гарах бүтцийн өөрчлөлтийн зардал компанийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр байна.
Компанийн автомашины үндсэн бизнесийн үйл ажиллагааны ашгийн маржин тайлант хугацаанд 3.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар буурчээ. Гэсэн хэдий ч уг үзүүлэлт шинжээчдийн 3.1 хувийн таамгаас өндөр гарсан байна.
Үүний зэрэгцээ “BMW” энэ оны ашгийн төлөвөө тав хүрэхгүй сарын хугацаанд хоёр дахь удаагаа бууруулж, автомашины үндсэн бизнесийн үйл ажиллагааны ашгийн маржиныг -0.5–0.5 хувийн хооронд барихаар шинэчилжээ. Таван жилийн өмнө хоёр оронтой тоогоор хэмжигдэж байсан уг үзүүлэлт энэ онд тэг орчим хувьд хүрч болзошгүй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





