Булган, Төв аймгийн үхрийн тарга хүч дунджаас доогуур байна
Булган, Төв аймгийн үхрийн тарга хүч дунджаас доогуур байгааг мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтээр тогтоожээ.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс байгалийн бүсүүдийг төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтэд үндэслэн малын тарга хүчний байдлыг үнэлжээ.
Хэмжилтийн дүнгээр Булган, Төв аймгийн үхрийн тарга хүч дунджаас доогуур байгаа бол бусад аймагт дундаж болон түүнээс дээш түвшинд байна.
Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн хүрээнд хадлан, тэжээл, хужир шүү бэлтгэх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг голчлон гүйцэтгэж байгааг мэдээлжээ.
Мэдээллийн захиалга
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





