egov.mn

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ 3000 МЕТР КУБЫН БАГТААМЖТАЙ НӨӨЦИЙН АГУУЛАХ АШИГЛАЛТАД ОРЛОО

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамнаас шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдүүлж, агуулах, сав барих болон өргөтгөх ажлыг дэмжин…

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ 3000 МЕТР КУБЫН БАГТААМЖТАЙ НӨӨЦИЙН АГУУЛАХ АШИГЛАЛТАД ОРЛОО

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамнаас шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдүүлж, агуулах, сав барих болон өргөтгөх ажлыг дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд “Морьт Говь Ойл” ХХК-ийн шинээр барьсан, тус бүр нь 1000 метр кубын багтаамжтай, нийт 3000 метр кубын багтаамж бүхий газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах өнөөдөр (2026.11.13) ашиглалтад орлоо. Нээлтийн арга хэмжээнд Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв оролцов. Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлж, 3–6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан. Энэ хүрээнд нийт 300 мянган метр кубын багтаамжтай агуулах, сав шинээр барих, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна. Уг зорилтыг хэрэгжүүлэхээр Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яам арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн боломжийг бүрдүүлснээр 18 аж ахуйн нэгжийн 22 байршилд агуулах барих, өргөтгөх ажил хэрэгжиж байна. Шатахууны нөөц хадгалах хүчин чадал нэмэгдсэнээр импортын шатахууныг илүү их хэмжээгээр нөөцлөх, нийлүүлэлтийн түр зуурын саатлыг даван туулах, иргэд, аж ахуйн нэгжүүдийг шатахуунаар тогтвортой хангах боломж нэмэгдэх юм.

Хуваалцах
Дараагийн мэдээОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГЫН 20 ДУГААР ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Мэдээллийн захиалга

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

Холбоотой мэдээ

Уул уурхай

"Шилэн" тайлан уул уурхайн орлогын хяналтыг сайжруулна

Уул уурхайАвтомат

2 мин уншихАвтомат

Уул уурхай

“Эрдэнэс Тавантолгой” ХК Баялгийн санд ₮675 тэрбумыг төвлөрүүлнэ

Уул уурхайАвтомат

2 мин уншихАвтомат

ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГЫН 20 ДУГААР ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Уул уурхай

ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГЫН 20 ДУГААР ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Уул уурхайАвтомат

1 мин уншихАвтомат

УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ НЬ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЧУХАЛ АСУУДАЛ
Уул уурхай

УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ НЬ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЧУХАЛ АСУУДАЛ

Уул уурхайАвтомат

2 мин уншихАвтомат

Уул уурхай

Rare Earths Americas Бразил дахь ховор газрын элементийн талбайгаа тэлснийг мэдээлэв

Уул уурхайАвтомат

2 мин уншихАвтомат

Ерөнхий сайд Н.Учрал Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Уул уурхай

Ерөнхий сайд Н.Учрал Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Уул уурхайАвтомат

2 мин уншихАвтомат