egov.mn

УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ НЬ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЧУХАЛ АСУУДАЛ

Уул уурхайн үйлдвэрлэлээс үүдэлтэй тоосжилт нь зөвхөн уурхайчдын эрүүл мэндэд төдийгүй орон нутгийн иргэдийн амьдрах орчин, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг.

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ НЬ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЧУХАЛ АСУУДАЛ

Уул уурхайн үйлдвэрлэлээс үүдэлтэй тоосжилт нь зөвхөн уурхайчдын эрүүл мэндэд төдийгүй орон нутгийн иргэдийн амьдрах орчин, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг. Тоосжилтыг эх үүсвэр дээр нь бууруулж, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь хариуцлагатай уул уурхайн салшгүй хэсэг юм. Энэ асуудлыг хөндсөн уул уурхайн салбарын ажилтнуудын “Тоосыг бүү тогтоо” зөвлөгөөн (2026.11.11) өнөөдөр боллоо. Тус зөвлөгөөнийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж буй юм. Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв оролцон, салбарын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Уурхайн олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, баяжуулалт, нүүрс тээвэрлэлтийн явцад үүсдэг тоос, тоосонцор нь уурхайчдын эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрх, аюулгүй орчинд ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлөхөөс гадна мал амьтан, орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, байгаль орчинд сөргөөр нөлөөлж, эрсдэл учруулдаг. Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв тоосжилтыг эх үүсвэр дээр нь бууруулах орчин үеийн технологи, автомат усалгааны систем, агааржуулалтын шийдэл нэвтрүүлэхийг дэмжихийн зэрэгцээ ажилтнуудын эрүүл мэндийн тогтмол хяналт, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрт илрүүлгийг сайжруулах бодлого баримталж байгааг онцоллоо. Энэ чиглэлээр уул уурхайн томоохон компаниуд тодорхой ажлууд хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2007 оноос цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж, тусгай зориулалтын бороожуулах, шүрших техник, тоног төхөөрөмж ашиглахын зэрэгцээ нөлөөллийн бүсийн иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулж байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК нь уурхайн зам, нүүрсний агуулах, тээврийн талбайн тоосжилтыг бууруулах зорилгоор усалгаа хийх, тоос барьцалдуулагч бодис ашиглах, нүүрс тээврийн хэрэгслийн ачааг бүтээх арга хэмжээ авч байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нөлөөллийн бүсийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг 2021 оноос хэрэгжүүлж, зөвлөгөөнд танилцуулсан мэдээллээр 267 өрхийг 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нүүлгэн шилжүүлжээ. Б.Дашпүрэв “Тоосгүй уул уурхай” зорилтыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, үйлдвэрчний эвлэл, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын сайн туршлага, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ. Уул уурхайн салбарын хөгжлийг зөвхөн олборлолт, эдийн засгийн үр өгөөжөөр бус, уурхайчдын эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрх, орон нутгийн иргэдийн амьдрах орчин, байгаль орчныг хэрхэн хамгаалж байгаагаар хэмжих ёстой. Энэ нь “Тоосыг бүү тогтоо” зөвлөгөөнөөс дэвшүүлж буй гол асуудал юм.

Хуваалцах
Дараагийн мэдээRare Earths Americas Бразил дахь ховор газрын элементийн талбайгаа тэлснийг мэдээлэв
Мэдээллийн захиалга

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

Холбоотой мэдээ

Уул уурхай

"Шилэн" тайлан уул уурхайн орлогын хяналтыг сайжруулна

Уул уурхайАвтомат

2 мин уншихАвтомат

Уул уурхай

“Эрдэнэс Тавантолгой” ХК Баялгийн санд ₮675 тэрбумыг төвлөрүүлнэ

Уул уурхайАвтомат

2 мин уншихАвтомат

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ 3000 МЕТР КУБЫН БАГТААМЖТАЙ НӨӨЦИЙН АГУУЛАХ АШИГЛАЛТАД ОРЛОО
Уул уурхай

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ 3000 МЕТР КУБЫН БАГТААМЖТАЙ НӨӨЦИЙН АГУУЛАХ АШИГЛАЛТАД ОРЛОО

Уул уурхайАвтомат

1 мин уншихАвтомат

ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГЫН 20 ДУГААР ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Уул уурхай

ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГЫН 20 ДУГААР ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Уул уурхайАвтомат

1 мин уншихАвтомат

Уул уурхай

Rare Earths Americas Бразил дахь ховор газрын элементийн талбайгаа тэлснийг мэдээлэв

Уул уурхайАвтомат

2 мин уншихАвтомат

Ерөнхий сайд Н.Учрал Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Уул уурхай

Ерөнхий сайд Н.Учрал Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Уул уурхайАвтомат

2 мин уншихАвтомат