Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн нутгийг сэргээхэд хамтран ажиллана
Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минору Нөмрөгийн түймрийн хохирлыг ноцтой хүлээн авч буйгаа мэдэгдэж, Монголын ард түмэнд эмгэнэл илэрхийлээд, түймэрт өртсөн нутгийг сэргээхэд хамтран ажиллана гэв.

Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минору Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийн хохирлыг Японы Засгийн газар ноцтой хүлээн авч байгааг мэдэгдэж, түймэрт өртсөн нутгийг сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийллээ. Энэ тухай Jiji Press, NTV зэрэг Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлэв.
Кихара Минору 10 дугаар сарын 26-ны өглөөний ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр "Японы Засгийн газар ч хохирлын хэмжээг ноцтой хүлээн авч байна. Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлье" гэж хэлсэн байна. Тэрбээр түймрийн нарийвчилсан шалтгааныг Монголын эрх бүхий байгууллагууд шалгаж байгааг онцлоод, "Японы Засгийн газар Монголын Засгийн газартай нягт харилцаа холбоотой ажиллаж, хохирсон бүс нутгийг сэргээхэд хувь нэмэр оруулах хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ" гэжээ.
Jiji Press-ийн мэдээлснээр түймэр энэ сарын эхээр Японы харилцаа холбооны KDDI корпорацийн охин компани "Мобиком"-ын Япон удирдлагууд болон бусад албаны хүмүүсийг тээвэрлэсэн цуваа хамгаалалттай газраар зорчиж явах үед гарсан юм. NTV-ийн бичсэнээр KDDI "группийн компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор түймэр гарсан" гэж уучлалт гуйсан байна.
Албаныхны мэдээлснээр түймэр 10 дугаар сарын 8-нд гарч, Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь нь галд өртсөн. UBN-ий мэдээлснээр 10 дугаар сарын 26-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон бусад албаныхан, Мобикомын удирдлагууд хуралдаж, хохирол барагдуулах ажлын хэсэг байгуулжээ. Хохирлын хэмжээг тогтоох ажилд хоёр нисдэг тэрэг ашиглахаар болсон.
Японы Засгийн газрын мэдэгдлийг Монголын олон мэдээллийн хэрэгсэл болон хэрэглэгчид X сүлжээнд өргөн хуваалцлаа.
Эх сурвалж: Jiji Press (Nippon.com), NTV, UBN, LiveTV.mn
МЭДЭЭЛЭЛ: Японы ЗГХЭГазрын дарга доорх мэдэгдэлийг гаргажээ. Би зүгээр л мэдэгдлийг орчуулан сошиал хэрэглэгч Та бүхэнд хүргэж байна. Тэрнээс Монгол улсын жирийн иргэн миний хувьд энэ асуудалд оролцох, өөрийн байр суурийн илэрхийлэх нь зохимжгүй юм. МЭДЭГДЭЛ Монголын
Цааш уншихX дээр үзэхЯпоны ЗГХЭГ-ын дарга Кихара Минору Нөмрөгт гарсан түймрийн хохирлыг барагдуулахад Монголын Засгийн газартай хамтарч ажиллана гэлээ Мөн тэрбээр "Энэ сарын 8-нд Монголын зүүн бүсэд орших байгалийн нөөц газарт гарсан томоохон хэмжээний түймэрт Японд харилцаа холбооны бизнес
Цааш уншихX дээр үзэхХолбоотой мэдээ





