Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноож, 2.5 тэрбум гаруй төгрөгийг улсын орлогод хураав
Авлигатай тэмцэх газрын шалгасан хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хэлэлцэж, 3.07 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй Б.Насантогтохыг хахууль авах, үндэслэлгүй хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэгт буруутгажээ.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний яамны газрын дарга асан Б.Насантогтоход шүүх 5 жилийн хорих ял оноожээ.
iSee.mn-ийн мэдээлснээр, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Б.Насантогтохыг хахууль авах, хадам дүүг нь хамжигчаар оролцох, хүргэнийг нь мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, таван хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэлэлцжээ. Шүүгдэгчид хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны нэгжлэгээр Б.Насантогтохын гэрээс 10,600 ам.доллар, 11,600 юань, 300,000 вон, 3,440 евро, 7.03 сая төгрөгийн шатахууны эрхийн бичиг, хадам дүүгийнх нь гэрээс 70,000 ам.доллар илэрсэн. Шүүх түүнийг нийт 3,069,670,494 төгрөгийн хөрөнгийг хууль ёсоор олсон болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, «Үндэслэлгүйгээр хөрөнгөжих», «Хахууль авах» гэмт хэргийн улмаас олсон 2.84 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг үйлчилгээний талбай, орон сууц, автомашин, авто зогсоол худалдан авч нуун далдалсан гэж дүгнэжээ. Мөн тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн захирлаас гурван өрөө орон сууц шилжүүлэн авсан, нийт 202.8 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцсон байна.
Шүүх Б.Насантогтохын гэмт хэрэг үйлдэж олсон 1,933,254,850 төгрөг, хамаарал бүхий этгээдийн нэр дээр эзэмшиж байсан 251.8 сая төгрөгийн үнэлгээтэй «Лексус» автомашин, нэгжлэгээр хураасан 337,444,746 төгрөгийг улсын орлогод хурааж, түүнд 5 жил хорих ялын хамт нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасах, зорчих эрхийг 4 жилээр хязгаарлах ял оноожээ. Хэрэгт холбогдсон бусад дөрвөн хүнд зорчих эрхийг хязгаарлах, нийтийн албанд ажиллах эрхийг хасах, торгох ял ногдуулсан байна.
Мэдээ X сүлжээнд олноор тархаж, хэрэглэгчид түүний гэрээс илэрсэн валютын жагсаалтыг онцлон хуваалцлаа.
Б.Насантогтохын орон байранд 10,600 ам.доллар, 11,600 юань, 300,000 вон, 3440 евро, 7,030,000 төгрөгийн шатахууны эрхийн бичиг, Мөн хадам дүү Ч.А-ийн орон байранд хадгалсан 70,000 ам.доллар илэрсэн... Нэг хэсэг нь авилга,мөнгөнд живж нэг хэсэг нь хуруу хумсаа зулгааж мөнгө олох
2 хариултыг X дээр уншихЭрчим хүчний яам болон Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтох шүүхээс 5 жилийн хорих ял сонслоо newspress.mn/v1/%D0%9D%D0%B…
X дээр үзэхШинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





