Ажлын ярилцлагад мөстэй кофе барьж очих нь “мэргэжлийн бус” үйлдэл үү?
Ажлын ярилцлагад мөстэй кофе барьж очих нь зохимжтой эсэх тухай маргаан сошиал орчинд өрнөж, ажил олгогчид ажил горилогчийг ямар шалгуураар үнэлэх ёстой вэ гэсэн өргөн хэлэлцүүлэг дагуулж буй.

Ажлын ярилцлагад мөстэй кофе бариад орох нь ажил горилогчийн мэргэжлийн дүр төрхөд сөргөөр нөлөөлдөг үү?
Цахим орчинд өрнөж буй уг маргаан зөвхөн кофе гэхээсээ илүүтэй ажилд авах шалгуур болон үе хоорондын ажлын соёлын ялгааг хөндөж байна.
Маргаан анх есдүгээр сарын 16-ны өдөр нэгэн ажил олгогч өөрийн TikTok хуудаснаа Z үеийн ажил горилогч ярилцлагад мөстэй кофе барьж ирдэг талаар бичлэг нийтэлснээр эхэлжээ. Тэрбээр тус кофе барьж ирсэн ажил горилогчийг ярилцлагад ирэх зуураа кофе шоп орох "завтай" байгаа нь ажлын ярилцлагыг үл хүндэтгэж буйн хэрэг төдийгүй энэ үйлдэл өөрийг нь "хэт энгийн" харагдуулж байна хэмээн үзжээ.
Уг бичлэг баасан гарагийн үдээс хойш гэхэд нийт 465,000 гаруй үзэлт авч, хэлэлцүүлэгч бусад платформд ч тархсан байна. Зарим хэрэглэгч кофе барьж ирсэн эсэх нь ажлын туршлага, ур чадвар болон ажлын ёс зүйтэй огт холбоогүй гэж үзсэн бол нөгөө хэсэг нь асуудал кофенд бус, мэргэжлийн харилцаа үүсэхэд холбоотой хэмээн тайлбарлав.
Өрсөлдөөнтэй хөдөлмөрийн зах зээл
Вашингтонд төвтэй карьер болон манлайллын зөвлөх Фиби Гэвиний үзэж буйгаар уг маргаан өнөөгийн ажилд авах үйл явц дахь ажил олгогч, ажил горилогчийн зөрүүг харуулж байна.
АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн хорооны наймдугаар сарын мэдээллээр нийт ажилгүй иргэдийн 27 хувь нь зургаан гаруй сарын хугацаанд ажил хайжээ. Иймээс удаан хугацаанд олон ажлын байранд материалаа илгээсэн хүнийг "кофе барьж ирсэн" гэх мэт жижиг шалтгаанаар үнэлэх нь ажил горилогчдын бухимдлыг нэмэгдүүлж байгааг Гэвин онцлов.
Түүний хэлснээр олон цаг зарцуулан материалаа бэлдсэн, олон жилийн туршлага болон ахисан түвшний боловсролтой ажил горилогчийг кофе барьж ирсэн эсэхээр нь дүгнэж, мэргэжлийн чадварыг нь үл тоож болохгүй аж.
Z үеийн залуус ажлын байрны хуучны хэм хэмжээг сорьж байна Мэргэжлийн сүлжээний “LinkedIn” компанийн харилцаа холбоо хариуцсан дэд ерөнхийлөгч, карьерын шинжээч Кэтрин Фишер уг хэлэлцүүлгийг үе хоорондын ажлын соёлын ялгаатай мөн холбон тайлбарлав.
Түүний хэлснээр Z үеийнхэн ажлын байранд хувийн хэв маягаа илүү илэрхийлэхийн зэрэгцээ үндэслэлгүй эсвэл хуучирсан хэмээн үзсэн байгууллагын хэм хэмжээг үл тэвчих хандлагатай залуус ажээ.
Гэхдээ Z үеийнхэн бусад насны бүлгээс илүү олон удаа ярилцлагад мөстэй кофе авч ордогийг нотолсон баримт одоогоор байхгүй. Харин зарим ажил олгогч залуу ажил горилогчийн ийм үйлдлийг мэргэжлийн бус гэж хүлээн авч, Z үеийн талаарх хэвшмэл ойлголттой холбож болзошгүйг ажилтан зуучлалын “HireQuest” компанийн ажилд авах мэргэжилтэн Жейми Клоуз тайлбарлажээ.
Клоузын хувьд ажил горилогч ямар ундаа барьж ирсэн нь шийдвэрлэх шалгуур биш ба энэ талаар “Хэрэв сайн туршлагатай, чадвартай хүн бол мөстэй кофе авч ирсэн эсэх нь надад хамаагүй” гэж хэлсэн байна.
Ярилцлагад орохдоо юуг анхаарах вэ?
Мэргэжилтнүүдийн зөвлөгөө маш энгийн: эргэлзэж байвал кофегоо гадна үлдээ. Мөстэй кофе барьж очсон нь таны ур чадвартай холбоогүй ч ярилцлага авч буй хүн бүр үүнийг адилхан хүлээж авахгүй. Тиймээс ундаа тань асгарах, чимээ гаргах, анхаарал сарниулах зүйлгүйгээр өөрийн туршлага, ур чадвартаа төвлөрөх нь хамгийн найдвартай сонголт гэж “HireQuest”-ийн ажилд авах мэргэжилтэн Жейми Клоуз зөвлөжээ.
Гэхдээ ярилцлага зөвхөн компани таныг сонгох үйл явц биш юм. Та ч бас тухайн ажлын байр өөрт тань тохирох эсэхийг харж байгаа. Тиймээс ажлын орчин, хувцаслалт, харилцааны хэв маяг, компанийн соёлын талаар асууж болох юм.
Мөн “LinkedIn”-ийн карьерын шинжээч Кэтрин Фишерийн хэлснээр ярилцлагад орохдоо өөр хүн шиг харагдах гэж хэт хичээх шаардлагагүй ажээ. Харин тухайн байгууллагын ажлын хэв маяг танд нийцэх эсэхийг анзаарах нь чухал.
Хэрэв кофе барьж ирсэн гэх мэт жижиг зүйл ажилд авах шийдвэрт нөлөөлж байвал тухайн компанийн соёл танд тохирох эсэхийг бодож үзэх нэг дохио байж болохыг карьерын зөвлөх Фиби Гэвин онцолжээ.
Холбоотой мэдээ

Шадар сайд Н.Номтойбаяр Германы Элчин сайд Томас Графтай стратегийн түншлэл, хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцав
Монгол, Германы харилцааг худалдаа, эдийн засгийн чиглэлээр өргөжүүлэх асуудлыг хоёр тал хэлэлцэв. Шадар сайд Н.

Сүү ХК-ийн 'Миний Монголын Элгэн тараг' 'Ард түмний хүнс' өргөмжлөл хүртлээ
Сүү ХК-ийн 'Миний Монголын Элгэн тараг' 'Ард түмний хүнс' өргөмжлөл хүртэж, дотоодын үйлдвэрлэлийн нэр хүнд өсөв.

Anthropic-ийн гүйцэтгэх захирал Дарио Амодей Ням гарагт Цагаан ордонд Ерөнхийлөгч Дональд Трамптай хаалттай оройн зоог барина
Anthropic-ийн тэргүүн Дарио Амодей Ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаа ганцаарчлан уулзахаар Цагаан ордонд очно CNBC-ийн баталснаар Ням гарагийн хаалттай оройн зоог нь хоёр талын нэг нэгээрээ хийх…

Нью-Йорк дахь Peak and Pace-ийн үүсгэн байгуулагч олон мянган хүний арга хэмжээг доголдлоос аварч, клубээ тэллээ
Peak and Pace-ийн үүсгэн байгуулагч 5К арга хэмжээний өглөө логистикийн хямралыг давж, бизнесийнхээ эрсдэлийг ил гаргав. 2025 онд 640 мянга гаруй ам.

Audemars Piguet Swatch-той хийсэн Royal Pop хамтын ажиллагааны дараа борлуулалт, оролцоо дээд амжилт шинэчиллээ
Audemars Piguet-ын Royal Pop хамтын ажиллагаа брэндийн эрсдэлтэй алхам үр өгөөжтэйг харуулж, анхаарал татав Гүйцэтгэх захирал Илариа Рестагийн хэлснээр 2025 онд органик борлуулалт 10%-иар өсөж,…

Чухал ашигт малтмалын төслүүдэд мөнгө цутгаж буй ч засаглал, оролцооны санхүүжилт танагдвал явц саарна
Засгийн газрууд нийлүүлэлтийн шинэ сүлжээ байгуулахын тулд чухал ашигт малтмалын төслүүдэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна Гэвч Trust, Accountability and Inclusion (TAI) Collaborative-ийн тайланд…