Дулааны V цахилгаан станцын талбайд 400 гаруй ажилтан ажиллаж байна
Дулааны V цахилгаан станцын төслийн нийт гүйцэтгэл 44 хувь, барилга угсралт 35 хувьтай байна. Төслийн талбайд 420 гаруй ажилтан, инженер техникийн мэргэжилтэн, 70 орчим машин механизм ажиллаж байна.

Дулааны V цахилгаан станцын төслийн нийт гүйцэтгэл 44, барилга угсралт 35 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд зуух, турбин, яндан болон бусад үндсэн байгууламжийн суурилуулалт дуусч, захиргааны болон туслах барилгуудын суурийн ажил үргэлжилж байгаа аж.
Төслийн ерөнхий инженер Г.Өлзийбаатарын мэдээлснээр барилга угсралт батлагдсан хуваарийн дагуу явагдаж байгаа бөгөөд энэ онд үндсэн барилгын суурийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Одоогоор бүтээн байгуулалтын талбайд 420 гаруй ажилтан, инженер техникийн мэргэжилтэн, 70 орчим машин механизм ажиллаж байна.
2028 онд 270 МВт цахилгааныг нэгдсэн сүлжээнд нийлүүлнэ
Дулааны V цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж 300 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай байхаар тооцжээ. Үүнээс 270 МВт цахилгааныг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх аж.
Төсөл хэрэгжсэнээр нийслэлийн цахилгаан, дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахад хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
Ялангуяа Улаанбаатар хотын баруун бүсийн дулаан хангамжийг өргөтгөж, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулахаар төлөвлөж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





