egov.mn

Шинэ оныг ШТС-ын гадна угтах эсэхээс таны жилийн ёндоо шалтгаална

Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэдэг шиг ажил тарсны дараа та дараалал цөөн Шатахууны түгээх станцтай таарвал өдрийн одтой зүйрлэн баярладаг уу?

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

Шинэ оныг ШТС-ын гадна угтах эсэхээс таны жилийн ёндоо шалтгаална

Шатахуун хангамж сүүлийн саруудад удаа дараа доголдсоны гол шалтгаан нь импортын үндсэн эх үүсвэр болох ОХУ-ын нийлүүлэлтийн хүндрэл, төмөр замын тээвэрлэлт болон дотоодын түгээлтийн сааталтай холбоотой гэж салбарын яам тайлбарлаж хэвшсэн. Харин ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Евсиков арваннэгдүгээр сарын 3-нд Гадаад харилцааны яаманд болсон “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр савны хүрэлцээ хангалтгүй, импортлогч компаниудын түгээлт, борлуулалтын сүлжээ сул байгаа нь үүнд нөлөөлж байна гэж байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр 2025 оны арваннэгдүгээр сарын 6-нд Parliament.TV-д өгсөн ярилцлагадаа Монголын агуулахууд 25–30 хоногийн шатахууны нөөц хадгалах багтаамжтай. Оросын тал арав гаруй жилийн өмнөөс агуулах байгууламж барих чиглэлээр хамтран ажиллах санал тавьж ирсэн тухай өгүүлж байжээ.
ОХУ-аас шатахууныг урьдын адил нийлүүлсээр байгаа юм бол яагаад дарааллал үүссээр байгаа вэ, өмнө нь шатахууны сав нэмэгдээгүй байхад яагаад дугаарлалт үүсдэггүй байсан бэ гэсэн асуултууд Евсиковын хийсэн мэдэгдлийн дараа урган гарч байна.
Тэгвэл Г.Дамдинням сайд өнөөдрийн мэдээлэлдээ “Энгийн 92 шатахууныг ОХУ-ын Ангарскт үйлдвэрлэдэг. Сая нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор оросууд дотооддоо хэрэглэсэн тал бий. Тиймээс ховордсон. Монголчуудын хэрэглээ сард 75,000 орчим тонн байдаг бол бид сая 70,000 тонныг захиалсан. Тэгэхээр гайгүй болох байх. Энгийн АИ-92 бензиний үнийг арваннэгдүгээр сарын захиалгаар 100 төгрөгөөр бууруулахаар төлөвлөж байна” хэмээн өгүүллээ.

Агуулахын багтаамж их байх нь шатахуун дүүрэн гэсэн үг биш Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв аравдугаар сарын 31-ний ярилцлагадаа шатахууны хэрэглээ сүүлийн жилүүдэд 2–3 дахин өссөн ч хадгалах савны хүчин чадал үүнийг дагаж нэмэгдээгүйг онцолж байв. Савны хүрэлцээ муугаас мянга гаруй галт тэрэг шатахуунаа буулгаж чадахгүй зогсож, зарим нь түр агуулахын үүрэг гүйцэтгэж байгааг өгүүлсэн. Засгийн газрын хөнгөлөлттэй санхүүжилтээр 18 аж ахуйн нэгжийн 22 сав барих болон өргөтгөх төсөл Улаанбаатар хот, Рашаант өртөө, Өмнөговь, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Ховд аймагт хэрэгжиж байна Энэ онд 150 мянган шоо метр багтаамж бүхий сав ашиглалтад оруулж, 2028 он гэхэд гурван сарын хэрэглээний шатахуун хадгалах хүчин чадал бүрдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулахад ард иргэд магнай тэнийн баярласан. Харин Шатахууны шуурхай штабын арваннэгдүгээр сарын 3-ны мэдээллээр “Шинэ Эрин” компанийн 16 мянган шоо метр багтаамжтай шинэ байгууламж ашиглалтад ороход бэлэн болсныг мэдээлсэн ч улсын хэмжээнд одоо ашиглаж буй шатахууны савны нийт тоо, бодит дүүргэлтийн хэмжээ болон шинээр баригдсан байгууламжуудын хэд нь бүрэн ашиглалтад орсон талаарх нэгдсэн мэдээллийг нийтэд өгөөгүй байна. Агуулахын багтаамж их байх нь шатахуунаар дүүрсэн гэсэн үг биш юм. Харин шатахууны нөөцийн хүрэлцээг бодит үлдэгдэл, бүтээгдэхүүний төрөл, байршил болон хоногийн хэрэглээтэй хамтатган тооцох шаардлагатай нь хэнд ч ойлгомжтой.

Дэд сайдын тайвшруулсан үгэнд итгэх үү? Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир нийлүүлэлтийн нөхцөл харьцангуй тогтворжиж байгаа хэмээн иргэдийг шатахуун нөөцлөх шаардлагагүй, шатахуунд дугаарлах ч хэрэгггүй хэмээсэн нь нэг ёсондоо сэтгэл тайвшруулах үгс байв уу? Учир нь шатахууны хангамж чухам хэзээ хэвийн болох тодорхой хугацааг зарлаагүй л байна.
ОХУ-тай байгуулсан хэлэлцээр нийлүүлэлтийг бүрэн баталгаажуулж чадах уу? Монгол, Оросын Засгийн газар 2024 оны есдүгээр сарын 3-нд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, Засгийн газар уг хэлэлцээрийг мөн оны аравдугаар сарын 9-ний 123 дугаар тогтоолоор баталжээ. Хэлэлцээр нь ОХУ-ын дотоодын зах зээлд хүндрэл үүсэх, экспортын хязгаарлалт тогтоох үед Монгол Улсын шатахууны хангамжийг тогтвортой байлгах эрх зүйн үндэс бүрдүүлэх зорилготой. Мөн өнгөрсөн есдүгээр сард хоёр улсын холбогдох сайд нар уулзаж, автобензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, өвлийн дизель түлшний хангамжийг тогтвортой хадгалах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байдаг.
Гэсэн хэдий ч шатахууны нийлүүлэлт саатсаар байвал Засгийн газар хоорондын хэлэлцээр захиалсан бүтээгдэхүүн хугацаандаа бүрэн ирэх баталгаа болохгүйг харуулав. Өөрөөр хэлбэл, Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн ажиллагаа, экспортын бодлого, төмөр замын тээвэрлэлтийн нөхцөл Монголын дотоодын зах зээлд шууд нөлөөлсөөр байгаа юм.

Импортын үнэ өссөнөөр АИ-92 бензиний жижиглэнгийн үнэ нэмэгдсэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамирын аравдугаар сарын 12-ны мэдээлэлдээ ОХУ-аас нийлүүлэх нэг тонн автобензиний үнэ өмнөх сараас 190 ам.доллароор нэмэгдэж, 1,063 ам.долларт хүрснийг онцолсон. Энэ нь ойролцоогоор 21.8 хувийн өсөлт бөгөөд импортын өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор Монголын зах зээлд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ 500–550 төгрөгөөр өссөн гэж тайлбарласан. Гэхдээ импортын үнэ нэмэгдсэн нь жижиглэнгийн үнийн бүх өсөлтийг шууд зөвтгөх үндэслэл болохгүй учраас Монополын эсрэг байгууллага өмнөх саруудад хямд үнээр импортолсон бүтээгдэхүүнийг нэмэгдсэн үнээр борлуулсан эсэх, аж ахуйн нэгжүүд үнийг үндэслэлгүй өсгөсөн эсэхийг шалгахаар болсон байдаг.

Шатахуунд дугаарласаар л байцгаая даа Арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар Улаанбаатар төмөр замын сүлжээнд шатахуунтай 1,500 орчим галт тэрэг байгаагаас нийслэл орчимд 200 орчим вагон байрлаж байжээ. Албаныхан шатахуунтай галт тэргүүдийг агуулахад буулгаж, хоосныг нь ОХУ руу буцаах эргэлтийг хурдасгах шаардлагатай гэж мэдээлсэн. Нийслэлийн 264 шатахуун түгээх станцын 87 хувь нь шатахууны мэдээллийн цахим системд тогтмол мэдээлэл оруулж байгаа бол үлдсэн хэсэг нь мэдээллээ хоцроож байгааг Шуурхай штаб анхааруулсан. Иймээс импортын захиалга нэмэгдсэн ч шатахуун түгээх станц бүрийн хангамж ижил хугацаанд хэвийн болно гэж үзэх боломжгүй. Ковидын үед монголчууд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргын мэдээллийг сэтгэл түгшин сонсдог байсан бол өдгөө Шатахууны шуурхай штабын мэдээлэлд ач холбогдол өгч байна. Наймдугаар сард өдөр бүр мэдээлэл хийдэг байсан тус штаб өдгөө уйдсандаа ч тэр үү, есдүгээр сарын сүүлчээс эхлэн алдаг оног мэдээлэл хийх болов. 2027 оныг шатахуунд дугаарлан угтвал гайхаад байх зүйлгүй боллоо. Гэхдээ моодноос гардаггүй асуулт: Бид хэзээ урьдын адил шатахуунд дугаарладаггүй болох вэ?

Хуваалцах
Дараагийн мэдээЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙД С.ДАВААСҮРЭН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ИНТЕГРАЦИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
Мэдээллийн захиалга

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

Холбоотой мэдээ

Эдийн засаг

Евро бүсийн инфляц 4 хувьд хүрч, сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрлээ

Эдийн засагАвтомат

2 мин уншихАвтомат

Эдийн засаг

Энэтхэг гадаадын хөрөнгө оруулагчдын 12.5 хувийн татварыг цуцлах санал гаргажээ

Эдийн засагАвтомат

3 мин уншихАвтомат

Эдийн засаг

Вьетнам нэг хүнд ногдох эдийн засгийн гарцаар Индонезыг давах төлөвтэй байна

Эдийн засагАвтомат

3 мин уншихАвтомат

Эдийн засаг

Суурь тэтгэвэр авч байсан иргэн нас барвал тэтгэврийнх нь 50%-ийг гэр бүлийн хүнд нь өвлүүлнэ

Эдийн засагАвтомат

1 мин уншихАвтомат