УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ИБУИНХУ-ЫН ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаан Улсын Элчин сайд Эдвин Самуэлтэй уулзаж, геологи, уул уурхай, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээврийн салбарын хамтын…

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаан Улсын Элчин сайд Эдвин Самуэлтэй уулзаж, геологи, уул уурхай, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд АҮЭБ-ын Сайд Г.Дамдинням Элчин сайд Эдвин Самуэлыг “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд оролцсонд талархал илэрхийлж, ИБУИНХУ-ын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, Монгол улсын эрдэс баялгийн салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд идэвхитэй ажиллаж байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэлээ. Үргэлжлүүлэн Монгол Улс геологийн суурь судалгааг эрчимжүүлж, судлагдаагүй талбайг олон улсын хөрөнгө оруулалт, хайгуулын үйл ажиллагаанд нээх бодлого хэрэгжүүлж байгааг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням танилцуулж, Монгол Улс гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж ирснийг цохон тэмдэглэсэн юм. Мөн уул уурхайн салбарын эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. ИБУИНХУ-ын Элчин Сайд ноён Эдвин Самуэл геологи, чухал ашигт малтмалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, UK Export Finance (UKEF)-ийн дэмжлэгийг уул уурхай, эрчим хүч, тээврийн төслүүдэд чиглүүлэх боломжийг судлахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн Оюу толгой төслийн туршлага болон цаашдын хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцож, альваа асуудлыг бизнесийн зарчмаар, ажил хэрэгч, яриа хэлэлцээрийн шугамаар шийдвэрлэж байгааг талууд онцолж, цаашид геологи хайгуул, ашиглалтаас боловсруулалт хүртэлх бүхий л шатанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд нээлттэй гэдгийг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням онцоллоо. Уулзалтын төгсгөлд Элчин сайд ноён Эдвин Самуэл АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямыг ИБУИНХУ-д айлчлахыг урьж, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтын боломжийн талаар үргэлжлүүлэн ярилцах саналыг дэвшүүллээ.
Холбоотой мэдээ

Qantas Airways Нью-Йорк–Сидней чиглэлийн шууд нислэгийн тасалбарыг ирэх онд борлуулж эхэлнэ
Qantas Airways Нью-Йорк–Сидней шууд нислэгийн тасалбарын борлуулалтыг эхлүүлж, холын зайн өрсөлдөөн ширүүсэв Тус компани ирэх наймдугаар сард суудал зарж, 2028 онд ойролцоогоор 18 цагийн нислэгийг…

Майамид $10 саяас дээш үнэтэй 200 шахам тансаг орон сууц эхний найман сард борлуулагджээ
Энэ нь 2025 оны бүтэн жилийн үзүүлэлтийг давлаа. Өндөр үнэтэй орон сууцны худалдан авалтад бэлэн мөнгө давамгайлж байна. Тансаг автомашины брэндүүд орон сууцны зах зээлд өрсөлдөж байна

Энэтхэгийн Brahma AI корпорацийн хиймэл оюунд суурилсан аудиовизуал технологио тэлэхээр томоохон хөрөнгө татлаа
Brahma AI ажил хэрэгч зах зээлд хиймэл оюунаар бүтээсэн аудиовизуал контент түгээхээ эрчимжүүлэхээр шинэ санхүүжилт татав. Тус компани Multiples Alternate Asset Management-ээс 150 сая ам.

Трамп Ши Жиньпинийг онгоцны буудал дээр тосож, АНУ-Хятадын түр эвлэрэл суналаа
Трамп Ши Жиньпинийг нисэх буудал дээр тоссоноор хэлэлцээрийн өнгө аясаа зөөлрүүлж, зах зээлд дохио өглөө АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент өнгөрсөн жилийн хэлцлийн шинэ эцсийн хугацааг нэгдүгээр…

McDonald’s АНУ-д өөрийн медиа сүлжээ байгуулахаар зарлаж, шинэ өндөр ашигтай орлогын эх үүсвэр хайнэ
McDonald’s өөрийн медиа сүлжээ байгуулахаар болж, өртөг өсөх үед өндөр ашигтай шинэ орлого нээхээр зорив АНУ-д компанийн эзэмшлийн 450 рестораны дижитал drive-thru самбарт бусдын сурталчилгааг аль…

Meta Platforms-ын гүйцэтгэх захирал Марк Цукерберг хөгжүүлэгчдийн хурлын тайзнаа гарч, Muse анхаарал төвд байна
Meta Platforms-ын жил бүрийн хөгжүүлэгчдийн хурал дээр Марк Цукербергийн илтгэл Muse-ээс шалтгаалж онцгой ач холбогдолтой боллоо Тэрээр Лхагва гарагийн орой тус компанийн жилийн хөгжүүлэгчдийн бага…